• ganbat Batmunkh

​Сэтгэх чадварын XVI олимпиадын бодлогын хураамж худалдаанд гарлаа. I-V анги

Номын агуулгыг таны оюуны чадварыг өсгөх шилмэл 250 гаруй IQ бодлогуудаар бүрдүүлсэн бөгөөд дараах онцлог талуудтай: анги бүрийн бодлогууд намрын сорилго, сэтгэх чадварын I даваа, сэтгэх чадварын II даваа, хариу гэсэн дарлаалалтай   Сэтгэхүй хөгжүүлэх IQ бодлогууд нь  сурагч таны хэл ярианы чадвар, логик, латерал, визуал, сэтгэхүйн хурд  зэрэг оюуны олон чадваруудыг сорино. Мөн сэтгэх чадварын түвшнээ хэр ахисаныг мэдэх боломжтой.   “Сэтгэлгээ-сэтгэх чадвар гэдэг бол ажлын дадал дүй бөгөөд түүний туршлагад түшиглэж оюун ухаан үйл хөдлөлд ордог”. Тийм ч учраас хүүхдэд боломж-потенциал хэлбэрээр байх оюуны чадварыг бодит үйл ажиллагаа болгож хувиргах гүүр нь  сэтгэх чадвар болж байдаг. Хүүхдийн сэтгэх чадварыг хөгжүүлэх, тэднийг сэтгэх арга барилд сургахад энэхүү бодлогын хураамжид орсон бодлого дасгалууд тусламж болно гэдэгт итгэж байна.    Бодлогуудыг 2017-2018 оны хичээлийн жилд зохион байгуулсан намрын сорилго, сэтгэх чадварын олимпиадын I, II, III давааны бодлогуудыг эмхтгэн боловсруулсан.


Худалдаалж буй газрууд:

-Интерном /Бүх салбарууд

-Азхур/Нарны зам,/ МУБИС –ийн ар талд TIME төв/

-Мажестик /Их дэлгүүр/

-Мир ном /Улаанбаатар их дэлгүүр, Гранд плаза, Москва их дэлгүүр салбарууд/


Үнэ: 9'200₮

2 views

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян гүний гудамж 12, Гранд Оффис центр, 72 тоот.

11-324342,

976-88089515

976-90099515

Change File
Max File Size 15MB