top of page
Сүүлд нэмэгдсэн
Онцлох мэдээ

​Сэтгэх чадварын XVI олимпиадын бодлогын хураамж худалдаанд гарлаа. 


Номын агуулгыг таны оюуны чадварыг өсгөх шилмэл 250 гаруй IQ бодлогуудаар бүрдүүлсэн бөгөөд дараах онцлог талуудтай:анги бүрийн бодлогууд намрын сорилго, сэтгэх чадварын I даваа, сэтгэх чадварын II даваа, хариу гэсэн дараалалтай Сэтгэхүй хөгжүүлэх IQ бодлогууд нь  сурагч таны хэл ярианы чадвар, логик, латерал, визуал, сэтгэхүйн хурд  зэрэг оюуны олон чадваруудыг сорино.


Мөн сэтгэх чадварын түвшнээ хэр ахисныг мэдэх боломжтой. “Сэтгэлгээ-сэтгэх чадвар гэдэг бол ажлын дадал дүй бөгөөд түүний туршлагад түшиглэж оюун ухаан үйл хөдлөлд ордог”. Тийм ч учраас хүүхдэд боломж-потенциал хэлбэрээр байх оюуны чадварыг бодит үйл ажиллагаа болгож хувиргах гүүр нь  сэтгэх чадвар болж байдаг.


Хүүхдийн сэтгэх чадварыг хөгжүүлэх, тэднийг сэтгэх арга барилд сургахад энэхүү бодлогын хураамжид орсон бодлого дасгалууд тусламж болно гэдэгт итгэж байна.  Бодлогуудыг 2017-2018 оны хичээлийн жилд зохион байгуулсан намрын сорилго, сэтгэх чадварын олимпиадын I, II, III давааны бодлогуудыг эмхэтгэн боловсруулсан.






Худалдаалж буй газрууд:

-Интерном /Бүх салбарууд

-Азхур/Нарны зам,/ МУБИС –ийн ар талд TIME төв/

-Мажестик /Их дэлгүүр/

-Мир ном /Улаанбаатар их дэлгүүр, Гранд плаза, Москва их дэлгүүр салбарууд/


Үнэ: 9'200₮ /Дууссан/

Бидэнтэй нэгдээрэй
Архив
  • Facebook Basic Square
bottom of page