Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян гүний гудамж 12, Гранд Оффис центр, 72 тоот.

11-324342,

976-88089515

976-90099515

2008 онд Оюуны хөгжил 3 нас номыг гуравдахь удаагаа шинэчлэн сажруулсан бөгөөд номын агуулгыг Ховард Гарднерын олон талт оюун ухааны онолыг баримтлаж хийлээ. АНУ-ын сэтгэлзүйч, сурган хүмүүжүүлэгч Ховард Гарднер нь хүний авъяас чадвар, танин мэдэхүйн хөгжлийн талаар судалгаа хийдэг, Итали, Хятад, Израйл зэрэг хорин хоёр улсын их сургуулиас хүндэт докторын зэрэг хүртсэн,  дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй эрдэмтэн юм. 3-5 насны хүүхдийн хөгжил нь бие бялдар, хөдөлгөөн, хүртэхүй, хэл яриа, дадал дүй, анхаарал төвлөрүүлэлт, ой тогтоолт, дүрслэн төсөөлөн бодох, эргэцүүлэн тунгаан бодох үйл, танин мэдэхүйн процесс, сэтгэл хөдлөл-харилцаа зэрэг хөгжлийн олон талт хүчин зүйлсүүдээр тодорхойлогддог. Иймд энэ насны хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх үйлд ч эдгээр хүчин зүйлсийг цогцоор нь авч үзэх шаардлагатай юм. Энэ шаардлагад олон талт оюун ухааны онол сайтар нийцсэн байдаг. 

Оюуны хөгжил 3 нас

  • Оюуны хөгжил 3 нас