Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян гүний гудамж 12, Гранд Оффис центр, 72 тоот.

11-324342,

976-88089515

976-90099515

Change File
Max File Size 15MB
Please reload

Сүүлд нэмэгдсэн

2019 оноос эхлэн төрийн албан хаагчдын ОЮУНЫ ЧАДВАРЫГ шалгана

February 19, 2018

1/10
Please reload

Онцлох мэдээ

2007-2008 оны Сэтгэх чадварын улсын VII олимпиадын хуваарь

February 19, 2008

Сэтгэх чадварын улсын олимпиадад
 амжилттай оролцоцгооё! 


Монгол улсын Оюуны чадварын-IQ төв, ММБА, Хан-Уул дээд сургуулийн  санаачлагаар 2003 онд анх зохион байгуулагдсан Сэтгэх чадварын  улсын олимпиад нь 2004 оноос эхлэн БСШУ-ны сайдын тушаалаар улсын төрөлжсөн олимпиадын нэг болж, 2009 онд 7 дахь жилдээ явагдах гэж байна. Сэтгэх чадварын улсын 7 дахь олимпиадын II даваа аймаг болон нийслэлийн дүүргүүдэд  2009 оны 3-р сарын 23-нд, III даваа нь 5-р сарын 8-10 -нд Улаанбаатар хотод явагдана.
  “Сэтгэх чадварын улсын олимпиадыг зохион явуулах ерөнхий журам”-ыг товчлон нийтэллээ. 

“Сэтгэх чадварын улсын олимпиадыг зохион явуулах ерөнхий журам”-аас

Нэг. Нийтлэг зүйл

  1. Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн, дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд олимпиадын зорилго оршино.

  2. Олимпиадын даалгавар нь сурагчдын сэтгэлгээний түвшин, сэтгэх хурд, цэцийг сорих бөгөөд жил ирэх тутам даалгаврын түвшин шалгуурыг ахиулж байна.    

 
Хоёр. Олимпиадын зохион байгуулалт

  1. Сэтгэх чадварын Улсын олимпиад нь 3 даваатай байх ба ЕБС-ийн I-XI ангийн сурагчид оролцоно.  Сурагчид анги алгасан орж болно.

  2. Олимпиадын I даваа сургууль дээр, II даваа аймаг болон нийслэлийн дүүрэг бүрт, III даваа улсын хэмжээнд зохион байгуулагдана.

  3. Олимпиадын III давааг дэд хороо, II давааг аймаг, нийслэлийн комисс, I давааг сургуулийн комисс зохион байгуулна.

  4. Аймаг, нийслэлийн дүүрэг бүрийн комиссыг Боловсрол соёлын газрын аргазүйч, IQ салбарын эрхлэгчийг оролцуулан 5-7 хүний бүрэлдхүүнтэй байгуулна.

  5. Олимпиадын  I давааг тухайн сургуулийн захирлын тушаалаар байгуулагдсан комисс зохион явуулах бөгөөд олимпиадад бэлтгэх, сэдэв боловсруулах, ангилал бүрийн аварга сурагчийг шалгаруулан урамшуулах, ач холбогдол үр дүнг сурталчлах зэрэг ажлыг  хийнэ.

  6. Сургууль бүр дээр явагдах олимпиадын I даваа нь I, II, III-IV, V-VI, VII-VIII, IX-XI анги гэсэн 6 ангилал бүрийн аварга сурагчийг шалгаруулж, II даваа буюу аймаг, дүүрэгт оролцох багийн гишүүдийг бүрдүүлнэ. Сургууль бүрээс II даваанд оролцох багийн ахлагч нь бүтээлч багшаар шалгарсан IQ клубын эсвэл ММБА-ийн гишүүн багш  байна.

  7. Олимпиадын II даваа I, II, III-IV, V-VI, VII-VIII, IX-XI анги гэсэн 6 ангиллаар аймаг, нийслэлийн дүүрэг бүрийн аварга сурагчийг шалгаруулах ба III даваанд VII-VIII, IX-XI гэсэн ангилалд түрүүлсэн сурагчид, тэргүүн байранд шалгарсан  нэг бүтээлч багш оролцоно.

  8. Олимпиадын II ба III давааны даалгаврыг олимпиад зохион байгуулах дэд хороо боловсруулж, нууцлалыг хадгална.

        

Гурав. Олимпиадыг дүгнэх

  1. Олимпиадын III даваанд оролцсон сурагчдаас ангилал тус бүрээс I  байр нэг, II байр хоёр, III байр гурвыг тус тус шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль, дурсгалын зүйлээр шагнана.

  2. Олимпиадын III даваанд эхний байр эзэлсэн XI анги төгсөгчид их дээд сургууль, коллежийн мэргэжлийн ангид элсэх эрхийн бичиг, Засгийн газрын 196-р тогтоолын дагуу 2 жилийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ.

 

Оюуны чадварын IQ төвийн сургалтын алба

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Бидэнтэй нэгдээрэй
Please reload

Архив
  • Facebook Basic Square