Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн эрхэмлэж, дэмжин хөхиүлэх үзэл санааг дэлгэрүүлэх зорилготой “Улсын сэтгэх чадварын XIV олимпиад”-ын III даваа 2016 оны 04 сарын 29-30-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Шинэ Эрин олон улсын лаборатори сургууль дээр явагдана. Олимпиадын III даваанд 21 аймаг, 9 дүүрэг тус бүрээс олимпиадад X-XI, XII анги болон Бүтээлч багшийн ангилалд тэргүүн байр эзэлсэн 2 сурагч 1 багш оролцоно.
Бүртгэл Хэн: Аймаг, дүүргийн бүтээлч багшаар шалгарсан багш, хоёр сурагч Хэзээ: 2016.IV.27-28 - ний өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд Хаана: “Оюуны чадварын IQ төв” -н байранд Бүртгүүлэхдээ: 1. Аймаг, дүүргийн Боловсролын Газрын II давааны олимпиадаас шалгарсныг батлах тодорхойлолт. 2. Цахим үнэмлэх /төрсний гэрчилгээ/ 3. 2 хувь /3х4/ цээж зурагтай ирж бүртгүүлнэ.
Олимпиад 2016.IV.29-30 өдрүүдэд 09:00 цагт БГД-ийн "Шинэ Эрин" лаборатори сургууль дээр эхэлнэ.
Зураг. Улсын Сэтгэх чадварын XIII олимпиад 2015.04.24
Улсын Cэтгэх чадварын олимпиадыг зохион байгуулах дэд хороо, Оюуны чадварын IQ төвийн сургалтын алба