top of page
Сүүлд нэмэгдсэн
Онцлох мэдээ

2011-2012 оны Сэтгэх чадварын улсын X олимпиад дүнгээ гаргалаа


Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн эрхэмлэж, дэмжин хөхиүлэх үзэл санааг дэлгэрүүлэх зорилготой “Сэтгэх чадварын улсын X олимпиад”-ын эцсийн даваа 2012 оны 05 сарын 11-13-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Тус олимпиадад шилжилтийн болон үндсэн IX ба X-XI ангийн ангилал тус бүрээс шалгарсан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 60 сурагч, сурагч багачуудын сэтгэх чадварыг хөгжүүлэх бүтээлээрээ 30 багш оролцож, оюуны хурд, сэтгэх чадвараа сорилоо. Сэтгэлгээний ир, хурд хүчээр манлайлж, тэргүүн байр эзэлсэн сурагчид, багш нартаа баяр хүргэж амжилт хүсье.





IX ангийн ангилалд

III байр, Хүрэл медалийг: Дархан-Уул аймгийн сурагч Т. Сарангоо Сүхбаатар аймгийн сурагч Б. Пүрэвжаргал Завхан аймгийн сурагч Б. Мөнх-Эрдэнэ II байр, Мөнгөн медалийг: Сонгинохайрхан дүүргийн сурагч Х. Энхболд Өвөрхангай аймгийн сурагч Ө. Түвшинтөгс I байр, Алтан медалийг: Сүхбаатар аймгийн сурагч М. Золбаяр X-XI ангийн ангилалд

III байр, Хүрэл медалийг: Дархан-Уул аймгийн сурагч Б.Хуншагай Завхан аймгийн сурагч Г. Баяндалай Хэнтий аймгийн сурагч Г. Мөнхбаатар II байр, Мөнгөн медалийг: Булган аймгийн сурагч Б.Ананд Сүхбаатар аймгийн сурагч З.Хишигдалай I байр, Алтан медалийг: Сүхбаатар аймгийн сурагч Б.Золбаяр нар тус тус хүртэв. Багш нар хүүхдийн оюун ухаан, сэтгэх чадварыг хөгжүүлэх талаар хийсэн судалгаа, шинэ санаа, тохижуулсан кабинет, хэвлүүлсэн ном материал, бүтээлч ажил зэрэг өөрсдийн хийсэн бүтээлээрээ өрсөлдсөнөөс: III байр, Хүрэл медалийг: Сэлэнгэ аймгийн багш М.Энхтуул II байр, Мөнгөн медалийг: Хөвсгөл аймгийн багш Б.Үүрдцэцэг I байр, Алтан медалийг: Баянхонгор аймгийн багш Д.Цэдэв нар тус тус хүртэв. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 196-р тогтоолын дагуу Сэтгэх чадварын улсын олимпиадын ахлах ангийн ангилалд эхний гурван байр эзэлсэн төгсөх ангийн сурагчийг өөрийн хүссэн мэргэжлээр, дуртай сургуульдаа шууд элсэн орох, 4 жил 100% төлбөрийн хөнгөлөлт эдлэх эрхийн бичгээр шагнадаг бөгөөд энэ удаад I, II байр эзэлсэн Сүхбаатар аймгийн сурагч Б.Золбаяр, Булган аймгийн сурагч Б.Ананд эрхийн бичгийн эзэд боллоо.

Хүүхдийн сэтгэх чадварыг тусгайлсан хичээлээр амжилттай хөгжүүлж байгаа Завхан аймгийн IQ салбарын дарга Я.Нарангэрэл, Өвөрхангай аймгийн БСГ-ын дарга Б.Мөнхжаргал нарыг баруун европын улсуудаар аялах эрхийн бичгээр шагнав. Мөн өөрийн хариуцан ажиллаж байгаа IQ салбарын сургалтын үр дүн, ажил үйлсээрээ амжилттай яваа Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн багш Баасанжавын Гантулга, Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р сургуулийн багш Доржийн Цолмон, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р сургуулийн захирал Доржпаламын Чулуунбаатар, Нийслэлийн БЗД-ийн 68-р сургуулийн сургалтын менежер Нямсүрэнгийн Оюунтуяа, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЕБС-ын сургалтын менежер Ухнаагийн Оюунтуяа нарыг зүүн өмнөд Азийн амралт, аялал жуулчлалын газарт 7 хоног аялах эрхийн бичгээр тус тус шагнав. Олимпиадын орон нутагтаа явуулах санаачилга гаргаж, холбогдох зардлыг төсөвлөн, амжилттай сайн зохион байгуулсан Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, Баруун-Урт хотын Засаг даргын орлогч Ж.Түвшинжаргал болон аймгийн ИТХ, Нийгмийн Бодлогын хэлтэс, Боловсрол Соёлын газар, I бүрэн дунд сургуулийн хамт олонд тус олимпиадад оролцсон нийт багш, сурагчдын өмнөөс талархал илэрхийлье. ЕБС-иудыг сурагчдынхаа сэтгэх чадвар хөгжүүлэх чиглэлтэй болгож өөрчлөх, Боловсролыг бүх шатанд нь оюунжуулах ажил үйлс амжилттай өрнөх болтугай.

БСШУЯ-ны дэргэдэх Сэтгэх чадварын улсын олимпиад зохион байгуулах хороо Оюуны чадварын IQ төв

Сурагчдын хоёр өдрийн нийлбэр дүн:




Бидэнтэй нэгдээрэй
Архив
  • Facebook Basic Square
bottom of page