2009.05.08-10-ны өдрүүдэд Оюуны чадварын IQ төв дээр Сэтгэх чадварын улсын VII олимпиад амжилттай болж өнгөрлөө. Олимпиадад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 30 багш, 60 сурагч оролцлоо. VII-VIII, IX-XI гэсэн 2 ангиллаар сэтгэх чадвараа сорин өрсөлдсөн сурагчид маань олимпиадын эхний өдөр Тест, Хүндэвтэр бодлогууд бодсон бөгөөд хоёрдох өдөр Сома, Пентомино, Бүтээлч даалгаврууд хийж гүйцэтгэсэн. Харин аймаг, дүүргээс шалгарсан багш нар “Бүтээлч багш” уралдаанд өөрсдийн хийсэн бүтээлээрээ оролцож дүнгээ гаргалаа.
Нийт хоёр өдрийн нийлбэр дүнгээр:
VII-VIII ангийн ангилалд
I байр, алтан медалийг • Өвөрхангай аймгийн Хархорин ГСЕБС-ийн Б.Түдэвдорж II байр, мөнгөн медалийг • Завхан аймгийн Дэвшил 10 жилийн Г. Отгонжаргал • Баянхонгор аймгийн Э. Мөнхжавхлан III байр, хүрэл медалийг • Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ЕБС-ын сургуулийн Б. Ананд • Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 16-р сургуулийн А. Сайнбилэг • Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 67-р сургуулийн Э. Мөнхсайхан IX-XI ангийн ангилалд
I байр, алтан медалийг • Хөвсгөл аймгийн Эрдмийн Далай сургуулийн М. Анхцэцэг II байр, мөнгөн медалийг • Дорнод аймгийн 12-р сургуулийн Т.Төрболд • Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан 11 жилийн А. Золбаяр III байр, хүрэл медалийг • Өвөрхангай аймгийн Хархорин ГСЕБС-ийн Б. Мөнхтуяа • Дархан-Уул аймгийн 21-р сургуулийн П. Мөнгөнтуул • Орхон аймгийн 14-р сургуулийн Б. Гантулга “Бүтээлч багш” уралдааны дүн
• Орхон аймгийн багш Б.Ганбат /Алтан медаль/ • Хөвсгөл аймгийн багш Ж. Алтанхуяг /Хүрэл медаль/ • Баянхонгор аймгийн багш Н. Тогоохүү /Хүрэл медаль/ • Өмнөговь аймгийн багш Д. Сумъяа /Тусгай байр/
Хүүхэд багачуудын оюун ухаан, сэтгэх чадварыг хөгжүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллан, сүүлийн 9 жил тасралтгүй Оюуны хөгжлийн хичээлийг явуулж байгаа Говь-Алтай аймгийн Хантайшир-Эрдэм цогцолбор сургууль, Дорнод аймгийн Чойбалсан хотын 1-р цэцэрлэгт “Оюун ухааныг эрхэмлэгч” өргөмжлөл олгов. Мөн сурагч багачуудын сэтгэх чадварыг хөгжүүлэхийн төлөө үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллаж байгаа нэр бүхий 7 багшийг диплом, өргөмжлөлөөр шагнав.