Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн эрхэмлэж, дэмжин хөхиүлэх үзэл санааг дэлгэрүүлэх зорилготой “Улсын сэтгэх чадварын XI олимпиад”-ын эцсийн даваа 2013 оны 05 сарын 08-09-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Шинэ Эрин олон улсын лаборатори сургууль дээр амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.
Тус олимпиадад IX-X/шилжилтийн/ ба X/үндсэн/-XI ангийн ангилал тус бүрээс шалгарсан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 59 сурагч, сурагч багачуудын сэтгэх чадварыг хөгжүүлэх бүтээлээрээ 16 багш оролцож, оюуны хурд, сэтгэх чадвараа сорилоо. Сэтгэлгээний ир, хурд хүчээр манлайлж, тэргүүн байр эзэлсэн сурагчид, багш нартаа баяр хүргэж амжилт хүсье.
IX-Х ангийн ангилалд III байр, Хүрэл медалийг: Сүхбаатар аймгийн сурагч Д. Түшигт-Эрдэнэ Булган аймгийн сурагч Б. Чойжамц Говь-Алтай аймгийн сурагч Г. Мөнгөнсувд
IX-Х ангийн ангилалд II байр, Мөнгөн медалийг:
Завхан аймгийн сурагч Б.Уранчимэг Хэнтий аймгийн сурагч Э.Энхцолмон
IX-Х ангийн ангилалд I байр, Алтан медалийг: Өвөрхангай аймгийн сурагч Т.Түвшинтөгс X-XI ангийн ангилалд III байр, Хүрэл медалийг: Сонгинохайрхан дүүргийн сурагч Б.Батбаясгалан Хөвсгөл аймгийн сурагч Ө.Гончигжав Баянзүрх дүүргийн сурагч Х.Билгүүн X-XI ангийн ангилалд II байр, Мөнгөн медалийг: Баянхонгор аймгийн сурагч Х.Бибаатар Орхон аймгийн сурагч Г.Намуун X-XI ангийн ангилалд I байр, Алтан медалийг: Сүхбаатар аймгийн сурагч З.Хишигдалай нар тус тус хүртэв. Багш нар хүүхдийн оюун ухаан, сэтгэх чадварыг хөгжүүлэх талаар хийсэн судалгаа, шинэ санаа, тохижуулсан кабинет, хэвлүүлсэн ном материал, бүтээлч ажил зэрэг өөрсдийн хийсэн бүтээлээрээ өрсөлдсөнөөс: III байр: Хөвсгөл аймгийн багш Ц.Оролмаа II байр: Дорноговь аймгийн багш У.Отгончимэг I байр:
Сүхбаатар аймгийн багш Б.Энх-Орчлон
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 196-р тогтоолын дагуу Сэтгэх чадварын улсын олимпиадын ахлах ангийн ангилалд эхний гурван байр эзэлсэн төгсөх ангийн сурагчийг өөрийн хүссэн мэргэжлээр, дуртай сургуульдаа шууд элсэн орох, 4 жил 100% төлбөрийн хөнгөлөлт эдлэх эрхийн бичгээр шагнадаг бөгөөд энэ удаад I, II, III байр эзэлсэн Баянзүрх дүүргийн сурагч Х.Билгүүн, Хөвсгөл аймгийн сурагч Ө.Гончигжав, Баянхонгор аймгийн сурагч Х.Бибаатар, Сүхбаатар аймгийн сурагч З.Хишигдалай нар эрхийн бичгийн эзэд боллоо.
Олимпиадыг өөрийн сургууль дээрээ явуулах санаачилга гаргаж, амжилттай сайн зохион байгуулсан БШУЯ-ны харьяа Шинэ Эрин лаборатори сургуулийн хамт олонд тус олимпиадад оролцсон нийт багш, сурагчдын өмнөөс талархал илэрхийлье. ЕБС-иудыг сурагчдынхаа сэтгэх чадвар хөгжүүлэх чиглэлтэй болгож өөрчлөх, Боловсролыг бүх шатанд нь оюунжуулах ажил үйлс амжилттай өрнөх болтугай.
БШУЯ-ны дэргэдэх Улсын Сэтгэх чадварын олимпиад зохион байгуулах хороо Оюуны чадварын IQ төв