Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн эрхэмлэж, дэмжин хөхиүлэх үзэл санааг дэлгэрүүлэх зорилготой “Улсын Сэтгэх чадварын XIV олимпиад”-ын эцсийн даваа 2016 оны 04 сарын 29-30 өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.
Тус олимпиадад ахлах ангийн 2 ангилал тус бүрээс шалгарсан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 60 сурагч, сурагч багачуудын сэтгэх чадварыг хөгжүүлэх бүтээлээрээ 30 багш оролцож, ур ухаан, сэтгэх чадвараа сорилоо. Сэтгэлгээнийхээ ир, хурд хүчээр манлайлж, тэргүүн байр эзэлсэн сурагчид, багш нартаа баяр хүргэж амжилт хүсье.
X-XI ангийн ангилалд
I байр, алтан медалийг
Дорноговь аймгийн сурагч Д.Энх-Амгалан;
II байр, мөнгөн медалийг
Багахангай дүүргийн сурагч О.Мандухай;
Хэнтий аймгийн сурагч А.Энхмаа;
III байр, хүрэл медалийг
Сүхбаатар аймгийн сурагч А.Мөнх-Эрдэнэ;
Ховд аймгийн сурагч Т.Цэцэгжаргал;
Увс аймгийн сурагч Г.Удвал
XII ангийн ангилалд
I байр, алтан медалийг
Өвөрхангай аймгийн сурагч Т.Түвшинтөгс;
II байр, мөнгөн медалийг
Сүхбаатар аймгийн сурагч Т.Түшигт-Эрдэнэ;
Увс аймгийн сурагч Г.Эрхбаяр;
III байр, хүрэл медалийг
Говь-Алтай аймгийн сурагч Г.Мөнгөнсувд;
Төв аймгийн сурагч Б.Дэлгэрчимэг;
Сонгинохайрхан дүүргийн сурагч Ч.Мөнхтүшиг
Багш нар хүүхдийн оюун ухаан, сэтгэх чадварыг хөгжүүлэх талаар хийсэн судалгаа, шинэ санаа, тохижуулсан кабинет, хэвлүүлсэн ном материал, бүтээлч ажил зэрэг өөрсдийн хийсэн бүтээлээрээ өрсөлдсөнөөс
I байр, алтан медалийг
Орхон аймгийн багш Ц.Чимэддулам
II байр, мөнгөн медалийг
Хөвсгөл аймгийн багш Л.Пүрэвцэрэн нар
III байр, хүрэл медалийг
Завхан аймгийн багш С.Гэрэлмаа
Шагналт байр
Архангай аймгийн багш В.Байгалмаа
Увс аймгийн багш С.Дээшинбаяр, Д.Бямбасүрэн нар тус тус хүртлээ.
Улсын Сэтгэх Чадварын XIV олимпиадын Бүтээлч багшийн шалгаруулалтыг олимпиадын зорилго болох "… оюун ухааныг дээдлэн, дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ... " болон шинэ санаа, хичээлд туршиж ашигласан байдлыг гол шалгуур болгон дүгнэв
Олимпиадыг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан БСШУЯ-ны харьяа, олон улсын хөтөлбөртэй лаборатори "Шинэ Эрин" сургуулийн хамт олонд тус олимпиадад оролцсон нийт багш, сурагчдын өмнөөс талархал илэрхийлье. ЕБС-иудыг сурагчдынхаа сэтгэх чадварыг хөгжүүлэх чиглэлтэй болгож өөрчлөх, Боловсролыг бүх шатанд нь оюунжуулах, хүүхэд нэг бүрийн оюун ухааныг хөгжүүлэх ажил үйлс амжилттай өрнөх болтугай.
Улсын Сэтгэх чадварын XIV олимпиадын эцсийн дүн