Оюуны хөгжил-IQ хичээлийн үр дүн, хамрах хүрээ тэлснээр Сэтгэх чадварын намрын сорилго улсын уралдаанд оролцох сурагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг онцлох нь зүйтэй. Ингэснээр оюуны өндөр чадвартай сурагч, багачуудын өрсөлдөөн эн тэнцүү болж байгаа бөгөөд эцэг эхчүүд ч мөн сэтгэгдэл өндөр байгаа юм.
2016-2017 оны намрын сорилгод анги хамт олноороо идэвхтэй, амжилттай оролцсон анги/бүлгийг дараах шалгуурууд дээр үндэслэн “ШИЛДЭГ АНГИ”-аар тодруулахаар боллоо. Үүнд:
Тухайн ангийн нийт оролцсон сурагчдын дундаж оноо
ТОП 5%-д шалгарсан сурагчдын тоон үзүүлэлт багтана.
Сорилгын дүнг дараах вэб хуудсаар орж шалгаж, хэвлэж авах боломжтой.