top of page
Сүүлд нэмэгдсэн
Онцлох мэдээ

Мэндчилгээ

2017-2018 оны шинэ хичээлийн жилийн мэндийг эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч болон сурагч дүү нартаа өргөн дэвшүүлье.

2016 оны эхээр Дэлхийн Эдийн Засгийн Форумаас 2020-2030 оны үед хамгийн их эрэлттэй болох ЧАДВАР-уудыг жагсаан гаргасан байна. Тэрхүү судалгааг нэлээд үндэстэй ЗӨВ болсон гэж үзэж (UK Commission for Employment and Skills report), дэлхий даяарх бүх ЕБС-иудад хэрэглэхийг зөвлөжээ. Тэрхүү жагсаалтын эхний таван чадвар нь :

1. Ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх /complex problem solving/

2. Тунгаан бодож сэтгэх /critical thinking/

3. Бүтээлчээр сэтгэх /creativity/

4. Удирдан зохион байгуулах /people management/

5. Бусадтай хамтрах /coordinating with others/

Эдгээр чухал чадваруудыг хөгжүүлэх нь манай өнөөгийн эцэг эхчүүдийн өмнө тавигдаж буй нэг чухал зорилт болоод байна. Дээрх чадварууд нь хүүхдэд өөрөө аяндаа бүрдэхгүй бөгөөд бие даасан сургалт, тусгайлан боловсруулсан арга хэрэгслийн тусламжтайгаар төлөвшүүлдэг олон улсын шилдэг туршлага байна. Ингэхдээ энгийнээс нь хүндрүүлэх чиглэлээр ахиулна. Сэтгэлгээг дотор нь энгийн ба ахисан, жирийн ба хүндэвтэр, доод, дунд, дээд эрэмбийн гэхчлэн хуваах бөгөөд дээр нэр дурдсан таван чадвар нь бүгдээрээ дээд эрэмбийн (high order thinking) сэтгэх чадварууд юм. Жишээлбэл, “тунгаан бодож сэтгэх (critical thinking)” чадвар нь “харьцуулах, тодорхойлох, аналоги, дараалал олох зэрэг сэтгэхүйн суурь үйлдлээс эхлээд таамаглал дэвшүүлэх, ерөнхийлөх, нэгтгэн дүгнэх, үндэслэл гаргах, дедуктив оюун дүгнэлт” зэрэг танин мэдэхүйн өндөр чадваруудыг өөртөө агуулдаг. Дээд эрэмбэд хүрч сэтгэхийн тулд заавал дороос нь, энгийнээс нь эхэлнэ. Эхний сууриа сайн тавих маш чухал. Суурь ямар бол барилга нь тийм. Иймд ЕБС-ийн бага ангиас эхэлнэ сурагч багачууддаа ОЮУНЫ ХӨГЖИЛ-ийн хичээл, дунд ангиаc эхлэн СЭТГЭХ ЧАДВАР-ын хичээлүүдийг байнга оруулдаг болох нь онц чухал болоод байна.

Ажлын байрны бүхий л шатанд, хаана ч, хэзээ ч та болон таны үр хүүхэд оюуны ерөнхий чадвар IQ-ээрээ өрсөлдөж байж л ажлын байртай сайхан амьдрах болно. Даяарчлалтай хосолсон эрин цагийн нэгдмэл шаардлага энэ бөлгөө. Өөр зам үгүй. Оюуны чадварын IQ төвөөс монголын нийт багш, эцэг эхчүүдэд хандаж СЭТГЭХ ЧАДВАР - ОЮУНЫ ЧАДВАР - IQ -г эрхэмлэх цаг хаяанд ирлээ хэмээн анхааруулахын ялдамд энэ хичээлийн жилдээ их амжилт гаргахыг хүсэн ерөөе.


Бидэнтэй нэгдээрэй
Архив
  • Facebook Basic Square
bottom of page