Please reload

Сүүлд нэмэгдсэн

2019 оноос эхлэн төрийн албан хаагчдын ОЮУНЫ ЧАДВАРЫГ шалгана

February 19, 2018

1/10
Please reload

Онцлох мэдээ

2019 оноос эхлэн төрийн албан хаагчдын ОЮУНЫ ЧАДВАРЫГ шалгана

February 19, 2018

 

 

Сүүлийн 25 жилд Монгол улсын Төрийн Алба Төрлийн Алба, Намын Алба болж, төрд ажиллагсадын цог хийморь нь салхинд хийсэж, сэтгэл нь гутарч, зүтгэл нь дордож, эцэстээ монгол ТӨР гүн хямралд орсон билээ. Энэ хэцүү байдлыг засах арга зам нь Төрийн Албаны Хууль-г шинэчлэхэд оршиж байв. Манай судлаачид, өмнөх үеийн Ерөнхийлөгч, Засгийн Газар, УИХ-ын гишүүд үүнийг мэдэрч уг хуулийн (шинэ) төслийн хэд хэдэн хувилбарыг боловсруулсан. Гэвч улс төрчдийн явцуу ашиг сонирхол давамгайлж, хойшлуулсаар 10-аад жилийг алдсан билээ. Хуулийг УИХ-с удаа дараа хойшлуулсаны гол шалтгаан нь түүний агуулгад буй Төрийн албаны хараат бус байдлыг хангах, чадахуйн МЕРИТ зарчмыг хэрэглэх, Төрийн жинхэнэ албаны шалгалтын агуулга ЧАДВАРТ суурилах тухай заалтууд байсан юм. Эдгээр заалтууд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр УИХ-р баталсан Төрийн Албаны Хууль (шинэчилсэн найруулга)-д тусгалаа олжээ. Тухайлбал, 33.2.1. Ерөнхий шалгалт, 33.2.2. Тусгай шалгалт /тухайн албан тушаалын/. 33.6.Төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан агуулгатай байна:

 

33.6.1. удирдан зохион байгуулах чадварыг шалгах;

33.6.2. дүн шинжилгээ хийх чадварыг шалгах;

33.6.3. асуудал шийдвэрлэх чадварыг шалгах;

33.6.4. манлайлах чадварыг шалгах;

33.6.5. монгол хэлний ярианы болон бичгийн чадварыг шалгах;

33.6.6. багаар ажиллах чадварыг шалгах,.. хэмээн нэлээд тодорхой заажээ.

 

Дурдан буй зургаан шалгалт бүгдээрээ ОЮУНЫ ЧАДВАР, СЭТГЭХ ЧАДВАР-ыг шалгах нь ээ. Энэ нь цагаа олсон онч заалт мөн. Одоо бид энэ шинэ хуулийн хэрэгжилтийг ягштал хангахуйц журмуудыг боловсруулан мөрдөх учиртай.

Дээрх зургаан чадварыг хамтад нь ОЮУНЫ ЧАДВАР, СЭТГЭХ ЧАДВАР гэсний учир нь:

  1. Чадвар гэдэгт оюуны чадварыг голчлон хамаатуулдаг бөгөөд бие физиологийн, эсвэл хэмжихэд нэн бэрхшээлтэй сэтгэл зүйн чадварыг оруулдаггүй. Дээрх зургаан чадварыг шалгах төрийн албаны сорил нь нэгэн утгатай, тодорхой, хэмжиж болохуйц байх ёстой билээ. Иймд тодорхой байдгаар нь оюуны чадварыг л түлхүү шалгадаг олон улсын тогтсон жишигтэй.

  2. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах чадварт оюуны чадвартай холбоотойгоор нөхцөл байдлыг зөв дүгнэх, мэдээллүүдийг эрэмбэлэх, харьцуулах, жиших, гол хэсгийг таних, бусдын үгнээс зорилгыг нь таних, таамаглал дэвшүүлэх, бусдын санааг синтезлэх, дүгнэлт хийх, шинэ хувилбар буюу гарц дэвшүүлэх гэх мэт чадварууд багтана.

  3. Дүн шинжилгээ хийх чадвар нь аналитик чадварыг илэрхийлнэ. Дэлхийн олон орны төрийн албаны шалгалтад “analytical thinking/skill” нэрээр дэд сорил болж орсон байдаг.

  4. Асуудал шийдвэрлэх чадвар нь энгийн өгүүлбэртэй бодлогоос эхлээд шийдэл нь тодроогүй байгаа ээдрээтэй хурц асуудлыг багтаасан өргөн чадварыг илэрхийлнэ. Энд энгийн оюун бодомжоос эхлээд дээд эрэмбийн сэтгэлгээ, мета танин мэдэхүйг багтаасан олон багц чадварыг хамруулдаг. Асуудал шийдвэрлэх чадварыг шалгах сорил нь мэдлэг, туршлага, ойлголт болон сэтгэхүйн үндсэн үйлдүүд, анализ, синтез, бүтээлч сэтгэлгээ гэх мэт хүний танин мэдэхүйн чадвар, тэр дундаа тунгаан бодохуйг сорих даалгавруудаас бүрддэг.

  5. Монгол хэлний ярианы болон бичгийн чадварт үгсийн сан, зөв бичгийн дүрэм багтахаас гадна хамгийн чухал нь найруулга(логик талдаа), эхийн гол санааг олох, орхигдсон санааг олох, бичвэр дотроос логикийн алдааг олох, дүгнэх зэрэг чадварууд багтана.

Монголчууд бидний амьдарч буй энэ XXI зуун маань ЧАДВАРЫН ЭРИН, тэр тусмаа ЗӨӨЛӨН(soft skill) буюу оюун сэтгэлгээний ЧАДВАРУУД онцгой үнэд орох цаг үе юм. АНУ-ын Харвард, Стэнфордын их сургуулиудын хамтарсан судалгааны баг хүний аливаа амжилт ололтын 85% нь оюун сэтгэлгээнд тулгуурласан ЗӨӨЛӨН чадвараас, үлдэх 15% нь мэдлэг мэдээлэлд түшиглэсэн ХАТУУ чадвараас хамаарч байгааг тогтоож цаашид хатуу чадварын нөлөө улам буурна гэдгийг зарлалаа. Монголынхоо төлөө зориг сэтгэл гаргаж, ирээдүй рүү чиглэсэн Төрийн Албаны Хуулийг боловсруулж, баталсан нөхдөд талархал илэрхийлье.

 

Монголчууд шинэ юмыг гярхай хүлээн авч түүнд амархаан дасан зохицдог. Төрийн албаны хууль (шинэчилсэн найруулга) батлагдсаны дараахнаас багш, эмч, хуульч, цэргийнхэн зэрэг төрийн албаныхан олноороо ОЮУН УХААН - СЭТГЭХ ЧАДВАР-аа хөгжүүлэх арга ухааны талаар сонирхох нь мэдэгдэхүйц нэмэгдсэн нь талархууштай.

 

Монгол улсын Оюуны чадварын IQ төв

Монголын Ирээдүй Судлалын Нийгэмлэг

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Бидэнтэй нэгдээрэй
Please reload

Архив
  • Facebook Basic Square