top of page
Сэтгэх чадварын намрын үнэлгээ, сорилго-2025
17 дахь удаагийн "Сэтгэх чадварын намрын үнэлгээ, сорилго" IQ тест сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
Бидний үнэлгээний зорилго нь хүүхэд багачуудын сэтгэлгээг сорих, авьяасыг нээн илрүүлэх, түүний амжилт урам зоригийг үнэлэх, урамшуулах зорилготой. Хүүхдийн амжилт бол тэдний бүтээлч сэдлийн гол жолооч.
Ховард Гарднер оюун ухааныг уураг тархины өөр, өөр хэсгүүдэд хамаарагдах “Олон талт оюун ухааны онол”-оор тодорхойлох ёстой гэж үздэг.
Логиктой сэтгэх арга ухаантай танилцаж, төсөөлөн бодох, өөрөөр харах чадварыг сорьсон энэхүү уралдаанд улсын хэмжээнд 1-12 дугаар ангийн 85000 гаруй сурагч оролцож дүнгээ гаргалаа. Ангилал тус бүрээс амжилтаараа эхний 5 хувьд багтсан сурагчдыг шалгаруулж ТОП үнэлгээний БАТЛАМЖ-ийг дурсгаж байна. Та бүхэн ЭНД ДАРЖ дүнгээ шалгана уу.

bottom of page


