top of page

БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН
ШИНЭЧЛЭЛИЙН СУУРЬ

 
ОЮУНЫ ЧАДВАРЫН - IQ ТӨВ         

Sep 01, 2020  |  Админ

НЭГ. Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн Зорилт 2.1. болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “...Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, мэдлэг, ур чадвартай хүний нөөцийг бэлтгэж төлөвшүүлэх...”-ээр заажээ. Тодруулбал, ойрын жилүүдэд монголын боловсролд чанарт суурилсан шинэчлэл (БШУ-ы сайдын мэдэгдсэнээр) өрнөнө. Боловсролын чанарын шинэчлэл (БЧШ)-ийг өрнүүлж буй дэлхийн улс орнуудад энэхүү үйл явц нь:

  1. Боловсролын агуулгын (Educational content) шинэчлэл

  2. Багш ба багшийн арга зүй, технологийн (The teacher and teaching methods) шинэчлэл

  3. Суралцах орчны (Learning environment) шинэчлэл

  4. Сургуулийн удирдлагын (School management) шинэчлэл

  5. Хүүхдийн ахуй орчны (Preconditions for pupils ) шинэчлэл

  6. Санхүүжилт ба зохион байгуулалтын (Funding and organization)

шинэчлэл гэсэн бүрэлдэхүүний 6 хэсгийг хамардаг байна.

Боловсролын агуулга, багш ба багшийн арга зүй, технологийн шинэчлэл нь хоорондоо агуулгын талаасаа гүн холбоотой.

ХОЁР. Дээр дурдсан БЧШ-ийн бүрэлдэхүүнээс эдүгээ монголын тухайд тун хоцрогдонгуй байгаа нь боловсролын агуулга (1) болон багш ба багшийн арга зүй, технологийн (2) шинэчлэлүүд юм. Энэ хоёр бүрэлдэхүүн нь яг хүн рүүгээ, тэр тусмаа суралцагч, багш хоёртоо чиглэсэн онцлогтой бөгөөд тэдгээр нь БЧШ хэмээх байшингийн гол суурь - хана яс мод болдог. Ялангуяа боловсролын агуулга (1) нь жинхэнэ эх суурь нь бөлгөө. Олон улсад БЧШ-ийг өрнүүлж байгаа туршлага ийм байна, онол ном ч ийм ажээ. Манай улсын ЕБС-ийн хувьд боловсролын агуулга, багш ба багшийн арга зүй, технологийн шинэчлэл тулгамдсан зорилт болсон бөгөөд үүнийг мэдэрсэн одоогийн УИХ-ын хэдэн гишүүн хамтарч ЕБС-ийн үндэсний хөтөлбөрийг шинэчлэх лобби бүлэг байгуулжээ. Боловсролын агуулга, багш ба багшийн арга зүй, технологийн шинэчлэл нь хоорондоо агуулгын талаасаа гүн холбоотой. Багш, сурагч хоёр хоёулаа хөтөлбөрөө дагана, өөрөөр хэлбэл, сурагч багш хоёрыг хөтөлбөр холбоно. Иймд хөтөлбөрийн шинэчлэл хамгийн эхэнд нь байх ажээ. Сайн хөтөлбөр сурагчийг ч, багшийг ч зөв хөтөлнө. Хэрэв хөтөлбөр муу, хоцрогдож хуучирсан бол багш яаж ч чармайгаад нэмэр бага, учир нь хөтөлбөрөө дагаж үнэлгээ ирнэ, тэгээд ч хөтөлбөрөөс хазайхыг сургуулийн удирдлага зөвшөөрөхгүй, эцэг эхчүүд ч хүлээн авахгүй. Бас сурагчид маань сурах бичгээ л дагасаар түүндээ бүр ижил дасал болсон.

Асуулт: Багш ба багшийн арга зүй, технологийн (2) шинэчлэл яагаад эхэнд нь байхгүй гэж, багшаас л бүх юм хамаарна гэж хүмүүс ярих боллоо? 
Хариулт: Монголын ЕБС-ийн багш нар огтоосоо муу биш. Үүнийг Оюуны хөгжил-IQ хичээлийг хөтөлдөг багш нар нотолж байна. Тэд IQ-ийн хөтөлбөрийг даган өөрсдөө хувьсан өөрчлөгдөж, оюуны илтгэцүүрээ нэмэгдүүлж буй.  Багшаас илүү чухал нь хөтөлбөр. Манай ЕБС-ийн багш нар ямар ч хөтөлбөрийг дагаж чадна. Харин манай ЕБС-ийн хөтөлбөрүүд нь багшийн төдийгүй сурагч, эцэг эхчүүдийн шинэ сэтгэлгээ, шинийг санаачлах хүсэл сонирхлыг хаасаар энэ цаг үетэйгээ зөрчилд орсон юм. Үүнийг бүх шатандаа одоо л ухаарлаа.

Юуны өмнө боловсрол гэдэгт чухам юуг ойлгож байгаагаа одоогийн хүмүүс дахин нэг удаа ч болов сайтар эргэцүүлэн тунгаах ёстой. Үүнийг НҮБ, ЮНЭСКО-оос уриалж “Боловсролын тухай эргэцүүлэн тунгаахуй” нэрээр товхимол гаргаж, “Инчоны тунхаглал”-д нэр заан оруулсан. 

ХОЁР. Дээр дурдсан БЧШ-ийн бүрэлдэхүүнээс эдүгээ монголын тухайд тун хоцрогдонгуй байгаа нь боловсролын агуулга (1) болон багш ба багшийн арга зүй, технологийн (2) шинэчлэлүүд юм. Энэ хоёр бүрэлдэхүүн нь яг хүн рүүгээ, тэр тусмаа суралцагч, багш хоёртоо чиглэсэн онцлогтой бөгөөд тэдгээр нь БЧШ хэмээх байшингийн гол суурь - хана яс мод болдог. Ялангуяа боловсролын агуулга (1) нь жинхэнэ эх суурь нь бөлгөө. Олон улсад БЧШ-ийг өрнүүлж байгаа туршлага ийм байна, онол ном ч ийм ажээ. Манай улсын ЕБС-ийн хувьд боловсролын агуулга, багш ба багшийн арга зүй, технологийн шинэчлэл тулгамдсан зорилт болсон бөгөөд үүнийг мэдэрсэн одоогийн УИХ-ын хэдэн гишүүн хамтарч ЕБС-ийн үндэсний хөтөлбөрийг шинэчлэх лобби бүлэг байгуулжээ. Боловсролын агуулга, багш ба багшийн арга зүй, технологийн шинэчлэл нь хоорондоо агуулгын талаасаа гүн холбоотой. Багш, сурагч хоёр хоёулаа хөтөлбөрөө дагана, өөрөөр хэлбэл, сурагч багш хоёрыг хөтөлбөр холбоно. Иймд хөтөлбөрийн шинэчлэл хамгийн эхэнд нь байх ажээ. Сайн хөтөлбөр сурагчийг ч, багшийг ч зөв хөтөлнө. Хэрэв хөтөлбөр муу, хоцрогдож хуучирсан бол багш яаж ч чармайгаад нэмэр бага, учир нь хөтөлбөрөө дагаж үнэлгээ ирнэ, тэгээд ч хөтөлбөрөөс хазайхыг сургуулийн удирдлага зөвшөөрөхгүй, эцэг эхчүүд ч хүлээн авахгүй. Бас сурагчид маань сурах бичгээ л дагасаар түүндээ бүр ижил дасал болсон.

Асуулт: Багш ба багшийн арга зүй, технологийн (2) шинэчлэл яагаад эхэнд нь байхгүй гэж, багшаас л бүх юм хамаарна гэж хүмүүс ярих боллоо? 
Хариулт: Монголын ЕБС-ийн багш нар огтоосоо муу биш. Үүнийг Оюуны хөгжил-IQ хичээлийг хөтөлдөг багш нар нотолж байна. Тэд IQ-ийн хөтөлбөрийг даган өөрсдөө хувьсан өөрчлөгдөж, оюуны илтгэцүүрээ нэмэгдүүлж буй.  Багшаас илүү чухал нь хөтөлбөр. Манай ЕБС-ийн багш нар ямар ч хөтөлбөрийг дагаж чадна. Харин манай ЕБС-ийн хөтөлбөрүүд нь багшийн төдийгүй сурагч, эцэг эхчүүдийн шинэ сэтгэлгээ, шинийг санаачлах хүсэл сонирхлыг хаасаар энэ цаг үетэйгээ зөрчилд орсон юм. Үүнийг бүх шатандаа одоо л ухаарлаа.

ГУРАВ. Монголын тухайд цаг үеийн шаардлагаар БЧШ-ийн эхний хоёртой нүүр тулав. Одоо гарах, зугтах арга саам хайгаад нэмэргүй ээ. Монголд БЧШ-ийн 6 бүрэлдэхүүнийг араас нь эхэлсэн онцлогтой. Уг нь жам ёсоо дагасан бол урдаас, сууриас нь эхлэх ёстой л доо. Онолоо дагасан ч, олон улсын практикаа харсан ч, БЧШ хэмээх барилга барихын тулд эхлээд сууриа тавих (боловсролын агуулгаа шинэчлэх), тэгээд ханаа босгох (багш ба багшийн арга зүй, технологио шинэчлэх) ёстой байсан. Харамсалтай нь манайхан цонх, хаалга, будаг, шал... гэж цаг нэлээд алдлаа. 30 жилийг алдав. 30 жил гэдэг бага хугацаа юу? Гэхдээ өнгөрсөн 30 жил манай боловсролын салбарын тухайд эрэл хайгуул, алдаа онооны жилүүд байлаа. Одоо БЧШ-ийн суурь зорилтыг хэрхэн яаж хийхээс цаашдын бүх шинэчлэл хамаарна. Энэ тухайд дэлхийн тэргүүний хөгжилтэй, боловсролын чанарын үзүүлэлтээр тэргүүлж буй орнуудын туршлага онц чухал болохыг тэмдэглэж байна.

ДӨРӨВ. БЧШ-ийн суурь зорилтыг хэрэгжүүлэх нь тийм ч амар биш. Юуны өмнө боловсрол гэдэгт чухам юуг ойлгож байгаагаа одоогийн хүмүүс дахин нэг удаа ч болов сайтар эргэцүүлэн тунгаах ёстой. Үүнийг НҮБ, ЮНЭСКО-оос уриалж “Боловсролын тухай эргэцүүлэн тунгаахуй” нэрээр товхимол гаргаж, “Инчоны тунхаглал”-д нэр заан оруулсан. Инчоны тунхаглал болон тэрхүү товхимлыг тус тус монголоор орчуулж, тунхгийг бүх ЕБС-д тараасан. Эдгээр баримт бичигт XXI зууны боловсрол нь чадварын боловсрол байх болно гэдгийг тов тодорхой хэлж, бас одоогийн боловсрол нь мэдлэгт суурилсан байгааг ч анхааруулсан. Мэдлэг, чадвар хоёр том ялгаатай. Тэгэхлээр, БЧШ нь мэдлэгт суурилсан боловсролоос чадварыг түшсэн боловсрол руу шилжих үйл явц болж байна. Эдүгээ чадвар, чадвар, чадвар гэж ярьж, уриалах болсон нь цаанаа БЧШ-ийг давхар агуулж байгаа болой. Гэхдээ БЧШ нь мэдлэгийг үгүйсгэхгүй бөгөөд Чадамж=Мэдлэг+Чадвар+Хандлага гэсэн өргөн утгаар ярьж байна. Мэдээж, үүн дотор чадвар нь тэргүүлж, нөгөө хоёрыгоо өөрөөсөө төрүүлдэг ба энэ утгаараа чадварын боловсрол гэж буй.

Чадамж=Мэдлэг+Чадвар+Хандлага гэсэн өргөн утгаар ярьж байна. Мэдээж, үүн дотор чадвар нь тэргүүлж, нөгөө хоёрыгоо өөрөөсөө төрүүлдэг ба энэ утгаараа чадварын боловсрол гэж буй.

ТАВ. Боловсролын агуулгын шинэчлэл хийж буй орнуудын туршлагаас дараахыг ажиглаж болно. Үүнд: Тухайн үед мөрдөгдөж буй ЕБС-ийн хичээлийн хөтөлбөр, түүний агуулга нь олон хүний хүч хөдөлмөр шингэж, олон жил туршигдаж бэхэжсэн, тогтсон заах арга зүйтэй болсон маш хөшүүн, тогтонги, ягшмал байдаг. Иймээс хөтөлбөрөөр огцом оролдох нь тийм ч хялбархан биш бөгөөд эргэж буцах магадлал өндөр юм. Хөтөлбөрийн шинэчлэл нь бүх талаасаа эсэргүүцэлтэй тулгардаг багагүй эрсдэлтэй ажил. Сурагч, багш, эцэг эхчүүд, удирдлага... гээд боловсролын бүх оролцогчид ямар нэг хэмжээгээр эсэргүүцнэ. Учир нь, өмнө нь амьдарч болоод байсан байшингийн маань суурийг өөрчлөхийг хэн ч тийм амархан зөвшөөрөхгүй. Иймээс хөтөлбөрийн шинэчлэлийг аажуухан эхлүүлж, бүх шатны хүмүүст учир утгыг нь сайтар ойлгуулах шаардлагатай. Магадгүй, энэ хэцүү байдлыг манай үе үеийн БСШУСЯ эрхбиш гадарласан байх, тэгээд хүмүүсийн үг хэл, эсэргүүцэл багатайгаар нь орон байшин төдийгөөр тойруу оролдсоор 30 жил болсон байх.

Тухайн үед мөрдөгдөж буй ЕБС-ийн хичээлийн хөтөлбөр, түүний агуулга нь олон хүний хүч хөдөлмөр шингэж, олон жил туршигдаж бэхэжсэн, тогтсон заах арга зүйтэй болсон маш хөшүүн, тогтонги, ягшмал байдаг. Иймээс хөтөлбөрөөр огцом оролдох нь тийм ч хялбархан биш бөгөөд эргэж буцах магадлал өндөр юм.

ЗУРГАА. ЕБС-ийн хөтөлбөр нь дотроо хичээлийн болон хичээлээс гадуурх гэсэн хоёр хэсэгтэй байдаг. Иймд хөтөлбөрийн шинэчлэлийг эхлүүлэхдээ хичээлээс гадуурх хэсэгт нь түрүүлж анхаарах, ингэхдээ олон оролцогчийн хүсэл сонирхлыг нь дагуулах аваас ахиц дэвшил олох боломжтой юм. Ийм тактикийг БНХАУ зэрэг орнууд амжилттай хэрэгжүүлж байна. Хичээлээс гадуурх хөтөлбөрийн хүрээнд, чөлөөт сонголтод тулгуурлаж, цөөн хэсэг дээр өөрчлөлт, туршилтыг хийх нь эрсдэлийг бууруулдаг. Цаашид ер нь сурагчдад чадвар эзэмшүүлэх асуудлыг хичээлээс гадуурх хөтөлбөрөөр хэрэгжүүлэх нь илүү оновчтой гэх боллоо. Энэ нь ч үндэстэй юм. Хүний чадвар маш олон янз байх бөгөөд ихээхэн хувьсаж өөрчлөгддөг. Магадгүй энэ жил маш их эрэлттэй байсан чадварууд хэдэн жилийн дараа хэрэггүй болох нь бий. Тэдгээрийн орыг шинэ чадварууд эзэлнэ. Иймээс чадваруудыг нэг бүрчлэн сурагч бүрд заана, эзэмшүүлнэ гэвэл ЕБС-ийн орон зай, багтаамж, технологийн боломж хүрэлцэхгүй болно. Түүний цаана төрөөс хэрэгжүүлдэг үндэсний хөтөлбөр, стандарт гэхийн утга чанар алдагдана. Иймд ЕБС-ийн үндэсний хөтөлбөрийн хичээлээс гадуурх сургалт гэсэн хэсэгт чадварын хичээлүүдийг сонголт маягаар оруулах нь одоогийн шатандаа зүйтэй гэж үзэж байгаа ажээ. Чөлөөт сонголтоор орох хичээл нь сурагч, эцэг эхчүүд, багш, сургуулийн зүгээс асуудалгүй бөгөөд энэ нь БЧШ-ийг хэрэгжүүлэхэд сайн тал болдог байна.

ДОЛОО. Монгол Улсын Оюуны Чадварын IQ Төвөөс удирдан улс даяар зохион байгуулдаг Оюуны хөгжил-IQ, Сэтгэн бодохуй-TS, Суралцах чадвар-LL хичээлүүд нь чөлөөт сонголтынх байдаг. Энэ нь нэгд, олон улсын жишигтэй нийцэж байна, хоёрт, БЧШ-ийг хэрэгжүүлэхдээ суурь болох боловсролын агуулгаас нь эхлүүлэх шинжлэх ухаанч зарчимтай тохирч байна. Оюуны хөгжил-IQ, Сэтгэн бодохуй-TS, Суралцах чадвар-LL хичээлүүдийг 2000 оноос зохион байгуулж эхэлсэн гэхээр та бид монгол улсад БЧШ-ийг 20 жилийн өмнөөс шинжлэх ухаанчаар зөв эхлүүлжээ. Аливаа ажлыг зөв хийвэл эцсийн үр дүн нь зөв, сайн байдаг. Монгол улсын хэмжээнд БЧШ-ийг сууриас нь (боловсролын агуулгаас) эхлүүлэх ёстой байсан гэдэг нь өнөөдөр тодорхой болсноор УИХ, Засгийн газрын анхаарал үүнд чиглэлээ.

Иймд хөтөлбөрийн шинэчлэлийг эхлүүлэхдээ хичээлээс гадуурх хэсэгт нь түрүүлж анхаарах, ингэхдээ олон оролцогчийн хүсэл сонирхлыг нь дагуулах аваас ахиц дэвшил олох боломжтой юм. Ийм тактикийг БНХАУ зэрэг орнууд амжилттай хэрэгжүүлж байна. Хичээлээс гадуурх хөтөлбөрийн хүрээнд, чөлөөт сонголтод тулгуурлаж, цөөн хэсэг дээр өөрчлөлт, туршилтыг хийх нь эрсдэлийг бууруулдаг.

НАЙМ. Оюуны хөгжил-IQ, Сэтгэн бодохуй-TS, Суралцах чадвар-LL хичээлүүдийг хариуцдаг багш нарыг бусад нь оюун ухааны манлайлагчид, тэргүүлэгчид гэж хардаг. Манай ЕБС-ийн шилдэг цөөн багш энэ яггүй ажилд хүч гарган зүтгэдэг. Оюуны хөгжил-IQ, Сэтгэн бодохуй-TS, Суралцах чадвар-LL хичээлүүдэд хамрагддаг сурагчид, тэдний эцэг эхчүүдийг бусад нь бас харж, тэднээс сурч байна. Ирээдүй, маргаашийг бусдаасаа түрүүлж харсан хэн боловч бусдыгаа манлайлдаг. Та нарын үйл хөдлөлийг одоо монголын төр харах нь ээ. Та нараас монголын төр, БШУЯ суралцах болно. Ер нь зах зээлийн нийгэмд хувийн сектор, ТББ, иргэний нийгмийг түшсэн цөөн хэдэн хүн урд нь орж тэргүүлж явдаг зүй тогтолтой.

“...Ерөнхий боловсролын сургалтын чанарын үндэсний үнэлгээг жил бүр хийж, олон улсын үнэлгээнд хамруулна” гэжээ. Олон улсын үнэлгээ нь чадварыг, тэр тусмаа сэтгэх чадварыг голчлон шалгадаг. 

ЕС. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “...Ерөнхий боловсролын сургалтын чанарын үндэсний үнэлгээг жил бүр хийж, олон улсын үнэлгээнд хамруулна” гэжээ. Олон улсын үнэлгээ нь чадварыг, тэр тусмаа сэтгэх чадварыг голчлон шалгадаг. Үүнийг сүүлийн жилүүдэд олон улсад хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Олон улсын үнэлгээгээр оюуны чадвар шалгадаг нэгдсэн жишиг тогтоод байгааг манай ЕБС-иудад ухуулан ойлгуулах, шахаж шамдуулах хэрэгтэй байна. БСШУС-ын сайдын А/425 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ыг хэрэгжүүлэх ажлыг шургуу ахиулах ёстой. Холбогдох журам зөвлөмжийг БСШУСЯ-ны дэргэдэх БҮТ-өөс бэлтгэн ЕБС-иудад хүргүүлсэн.

Иймээс чадваруудыг нэг бүрчлэн сурагч бүрд заана, эзэмшүүлнэ гэвэл ЕБС-ийн орон зай, багтаамж, технологийн боломж хүрэлцэхгүй болно. Түүний цаана төрөөс хэрэгжүүлдэг үндэсний хөтөлбөр.

АРАВ. Оюун ухаан, сэтгэн бодохуйг дэмжигч ЕБС-иуд, тэдгээрийн удирдлага, багш, сурагчид, эцэг эхчүүд ээ!
Одоо та бид эхлүүлсэн энэхүү онц чухал ажил үйлсээ улам бататгаж, Монгол улсын хэмжээнд хэрэгжих Боловсролын чанарын шинэчлэлийн тэргүүн эгнээнд явах үүрэгтэй. Энэ бол та бидний хүлээсэн үүрэг. Та нөхдөд цаг үе маань ийм чухал хүндтэй үүргийг ногдуулав. Оюуны хөгжил-IQ, Сэтгэн бодохуй-TS, Суралцах чадвар-LL хичээлийн багш, сурагч, эцэг эхчүүд та бүхнийг монголын олон мянган иргэд, сурагч багачууд харж, итгэж, хүлээж байна. Ард түмэн, улс эх орныхоо төлөө оройлон хүчин зүтгэх нь манай тэргүүний ЕБС-иуд, тэдгээрийн удирдлага, багш, сурагчид, эцэг эхчүүдийн хийх ёстой ажил. Та бүхнээс өнгөрсөн 20 жилд боловсролын чанарын шинэчлэлийг хичээлээс гадуурх сургалтаар явуулж, хуримтлуулсан туршлагаа бусадтайгаа харамгүй хуваалцахыг эрхэмлэн хүсье. Та нөхдийн арвин их туршлага нь монголын боловсролын чанарыг шинэчлэхэд онцгой үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй. Тийм онц чухал цаг үе ирлээ! XXI зуун, энэ цаг үе та биднийг ивээж байна.

bottom of page