Цэрэн овогтой Дэмбэрэл

Төлөөлөн удирдах

зөвлөлийн тэргүүн 

Доктор, профессор,

Монгол улсын гавьяат багш 

 

БИДНИЙ ТУХАЙ                                                                                      

2000 онд Хан-Уул дээд сургуулийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан, сурагч багачуудын оюуны хөгжил, сэтгэх чадварыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Монгол улсын оюуны чадварын IQ төв нь байгуулагдсан цагаасаа эхлэн боловсролын салбар дахь шинэчлэл, сурагч багачуудын оюуны хөгжлийг дэмжих үйлсэд 20 жилийн турш тууштай зүтгэж, монгол орон даяар үйл ажиллагаагаа хүргэж буй мэргэжлийн байгууллага юм. 

Бид үйл ажиллагааныхаа хүрээнд СӨБ, ЕБС-иудад зориулсан цогц хөтөлбөрүүдийг боловсруулан хүргэж, сурагчдын оюуны хөгжлийг дэмжих олон арга хэмжээг улсын хэмжээнд жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд эдгээрээс дурдвал “Сэтгэх чадварын намрын сорилго”, “Сэтгэх чадварын улсын олимпиад”, “Бүтээлч багш”-ийн уралдаан зэрэг болно. 

Манай төвийн мэргэжлийн, туршлагатай, чадварлаг хамт олон шинжлэх ухааны үндэстэй, судалгаа шинжилгээнд суурилсан шинэчлэл, сайжруулалтыг хөтөлбөр, контентууддаа тогтмол хийж байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бидний давуу тал & үр дүн

  • 20 жилийн туршлага, судалгаа

  • Мэргэшсэн судлаач нарын баг

  • Хичээлийн бодит үр дүн 

  • Сэтгэх чадвар хөгжүүлэх тусгайлсан хөтөлбөр

  • Агуулгын тогтмол шинэчлэлт 

  • Нэмэлт оюуны тоглоом, шатны сорилууд

  • Монгол орныг хамарсан өөрийн өргөн сүлжээ /network/

  • 200 гаруй ЕБС-д хичээллэж байгаа

  • Сурагчдын дундах төрөл бүрийн уралдаанууд

  • Багшийн сургалт

  • Оюуны ухааны стандарт тестийн оношилгоо

 

Бидний харилцагчид 

Оюуны чадварын IQ төвийн боловсруулсан хөтөлбөрийг орон даяар 200 гаруй сургууль дээр хэрэгжүүлэн, 1500 гаруй багштай хамтран ажиллаж байна. Шинжлэх ухааны үндэстэй, шалгагдаж туршигдсан хөтөлбөрөөр хичээллэх нь бодит үр дүнтэй, сурагчдыг хөгжүүлэх үр нөлөө өндөр байдгаас бидэнтэй хамтран ажилладаг сургууль, багш нарын тоо жил бүр өсөн нэмэгдэж, бидний сүлжээ тасралтгүй өргөжин тэлж байна. 

 

Оюуны чадварын IQ төвтэй Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургууль 2003 оноос хойш хамтран ажиллаж жилд 1300 гаруй сурагчийнхаа сэтгэлгээний хурд, оюуны царааг тэлж хүүхэд бүрийн суралцах чадварыг дэмжин хөгжүүлж байна. Сургалтын сурах бичиг, гарын авлага, тоглоом нь хүүхдийн олон талт чадамжийг хөгжүүлдгээрээ онцлогтой. 

Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн сургалтын менежер, Монгол улсын гавьяат багш Ж.Алтангэрэл

Оюуны хөгжил IQ, Сэтгэн бодохуй хичээлүүд манай аймагт хичээллээд 13 жил болж байна. Одоо харахад энэ олон жилийн сургалтын үр дүнд зөв суурьтай оюунлаг, сэтгэдэг, бүтээлч сурагчид бий болсоор байна. Бидний энэ их ажлын үр дүнд манай аймаг, ЭЕШ-ийн математикийн хичээлээр улсад эхний 5-р байрт тогтмол жагсдаг болсон үр дүнгээр илрэн гарч байна. Бусад хичээлд ч мөн адил амжилт гаргасаар байна. 

Дорнод аймгийн Боловсрол Соёл Урлагын газрын мэргэжилтэн Б.Бямбаханд 

Эцэг эх бидний хамгийн ихээр тулгамдсан асуудал бол хүүхдээ ямар сургалт дамжаанд суулгах вэ? гэсэн асуудал байдаг. Хичээлийн хоцрогдол арилган, сампингаар компьютер шиг боддог болгоод өгье гэсэн сургалтын зар хаа сайгүй харагддаг. Хамгийн чухал нь хүүхэд бие даан асуудлыг шийдвэрлэх чадвартай, сэргэлэн бүтээлч сэтгэлгээтэй, нээлттэй болж төлөвших ёстой.Үүнд хамгийн их тохирсон асуулт бол Оюуны хөгжил-IQ сургалт. Батлагдсан үр дүнгээ өгдөг хөтөлбөрөөр анги хамт олноороо сургууль дээрээ хичээллэж болдог тул ажлын хажуугаар өөр тийшээ зөөх асуудал гардаггүй гээд олон давуу талтай санагдсан. 

Оюуны хөгжил-IQ хөтөлбөрөөр суралцагч хүүхдийн аав С.Наянтай

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян гүний гудамж 12, Гранд Оффис центр, 72 тоот.

11-324342,

976-88089515

976-90099515

Change File
Max File Size 15MB

Нэр *

Имэйл *

Сэдэв

Санал хүсэлт