top of page

СӨБ, ЕБС-ийн багш нарт оюуны хөгжил хичээлийг заах арга барил эзэмшүүлэх сургалтыг манай байгууллага жил бүр зохион байгуулдаг. Сургалтад хамрагдсанаар оюуны хөгжил хичээлүүдийг заах сертификаттай болно. Хичээл заах эрхийн сертификаттай багш нар манай төвтэй гэрээ байгуулснаар өөрийн сургууль, удирдаж буй ангидаа оюуны хөгжил хөтөлбөрүүдийг явуулах боломжтой. 

Оюуны хөгжил-IQ, Сэтгэн бодохуй-TS хичээлийн багшид зориулсан багшийн гарын заах аргийн номтой. Анги, түвшин бүрээр байх уг багшийн номонд:

  • Бүх бодлого, дасгалуудын БОДОЛТ & ХАРИУ 

  • Хичээлийн хөтөлбөр

  • Арга зүйн зөвлөмж

  • 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн багш бүрт арга зүйн 14 цагийн хичээлтэй DVD.

Багшийн хөгжил-TD

Сертификат

Оюуны чадварын IQ төвийн мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан багш нарт  хичээл заах эрхийн сертификат олгодог ба  манай төвтэй гэрээ байгуулснаар өөрийн сургууль, удирдаж буй ангидаа оюуны хөгжлийн хичээлийг явуулах боломжтой.  

Онлайн сургалт

2022 оны II улирлаас эхлэн IQ хичээл заах эрхийн сургалт 100% онлайн болж багш та хүссэн газраасаа, цаг хугацаа хамаарахгүй суралцах боломжтой боллоо.

2022-2023 оны хичээлийн жилд нийт 301 багш амжилттай суралцаж багшлах эрхийн сертификатаа хүлээн авсан байна.

Дөлгөөн Г - 2023-03-31  сертификат.jpg
bagsh taniltsuulga.png

Дээрх холбоосоор нэвтрэн орж сургалтад бүртгүүлээрэй. Танд амжилт хүсье.

Багшийн хөгжлийг дэмжих сургалт

Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих платформд суурилан зохион байгуулагдах сургалтын модульд  2022-2024 онд 2 удаа оролцоод байна.   

 

Үүнд 2022-2023 хичээлийн жилд:

  1. Багшийн болон хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, үнэлэх аргууд сургалтыг ЕБС-ийн багш, ажилтнууд зориулан зохион байгууллаа. Тус сургалт нь багшид сурагчдын оюуны ерөнхий чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдэнд бүтээлч сэтгэлгээний арга барил төлөвшүүлэх, сурагчдыг бүтээлч сэтгэлгээний тестээр үнэлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэв. Сургалтад 1758 багш удирдах ажилтан хамрагдсан байна.

  2. “Цэцэрлэгийн өдөр тутмын сургалт, үйл ажиллагааны явцад хүүхдийн хөгжлийг хэрхэн дэмжих вэ?” сургалтын СӨБ-ын багш нарт зориулан явууллаа. Сургалтаар багш нар XXI зууны чухал чадварууд болох унших чадвар, EQ, логик болон бүтээлч сэтгэлгээний талаар танилцаж, эдгээр чадваруудыг цэцэрлэгийн өдөр тутмын сургалтын үйл ажиллагааны явцад альфа хүүхдүүдэд хэрхэн эзэмшүүлэх, хөгжүүлэх арга зүйд суралцсан байна. Тус сургалтад СӨБ-ын нийт 1455 багш хамрагдсан байна.

 

2023-2024 оны хичээлийн жилд:

  1. “Зөөлөн ур чадвар–Багшлахуй сэдэв”-ийн хүрээнд СӨБ, ЕБС-ийн багш ажилтнуудад зориулсан модуль сургалт явууллаа.

Тус сургалтаар багш нар ердийн болон шинжлэх ухааны бодомжууд, аргументэд логик шинжилгээ хийж, логик шинжлэх ухааны ач холбогдлыг ойлгож сурагчдын сэтгэх үйлийг цэгцтэй болгож, асуудалд логик сэтгэлгээний үүднээс ханддаг болгоход  дэмжлэг үзүүлсэн юм. Сургалтыг нийт 916 багш сонгон суралцаж амжилттай сурч төгссөн байна. Манай төв тус сургалтуудаар дамжуулан ЕБС, СӨБ-ын багш ажилтан нийт 4156 хүнд мэргэжил дээшлүүлэх үйлчилгээ үзүүлээд байна.

logic logo aplusйй.jpg
bottom of page