Монгол улсын оюуны чадварын IQ төвөөс оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүрийн уламжлалт сорилго болон улсын төрөлжсөн олимпиадыг зохион байгуулдаг.
Улсын Сэтгэх Чадварын Олимпиад
Улсын сэтгэх чадварын олимпиад нь Оюуны чадварын IQ төв, ММБА, Хан-Уул дээд сургуулийн санаачлагаар 2003 онд анх зохион байгуулагдсан. 2004 онд БСШУ-ны сайдын тушаалаар улсын төрөлжсөн олимпиадуудын нэг болсон бөгөөд 17 дахь удаагийн олимпиад 2019 оны V сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан.
Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн, дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд олимпиадын зорилго оршино.
Олимпиадын даалгавар нь сурагчдын сэтгэлгээний түвшин, сэтгэх хурд, цэцийг сорих бөгөөд жил ирэх тутам даалгаврын түвшин шалгуурыг ахиулж байна.
Улсын Сэтгэх Чадварын XVII олимпиадын нээлтийн зургууд
Сурагчдын олимпиад
Олимпиад нь 3 даваатай байх ба ЕБС-ийн II-XII ангийн сурагчид оролцдог. Сурагчид анги дэвшин орж болно
Сургууль тус бүр дээр
Нийслэлийн дүүрэг, аймаг бүрт
Төвлөрсөн байдлаар хуваарьт
газар
I даваа
II даваа
III даваа
Бүтээлч багш
Сурагч багачуудын сэтгэх чадварыг бие даасан хичээлээр хөгжүүлэхийн тул "Оюуны хөгжил-IQ","Сэтгэн бодохуй-TS", "Суралцах чадвар-LL" сургалтыг боловсронгуй болгох хүрээг нь өргөжүүлж, шинэ санаа, шинэ агуулгаар баяжуулж, түгээн дэлгэрүүлэхэд гол зорилго оршино.
Оюуны хөгжил-IQ
Сэтгэн бодохуй-TS
Суралцах чадвар-LL
Шалгаруулалтанд дараах хичээлүүдийг заадаг сургууль, цэцэрлэгийн багш нар болон салбарын ажилтнууд орно. Хүүхдийн оюун сэтгэхүйг эрчимтэй хөгжүүлж буй бүтээлч багшийг шалгаруулж, сэтгэх чадварын улсын олимпиадад оролцуулна.
Улсын сэтгэх чадварын олимпиадын "Бүтээлч багш"-ийн төрөлд оролцож буй багш нарын бүтээл жил ирэх тусам илүү боловсронгуй, бүтээлч, шинэ санатай болж ирсэн. Багш та сурагчдын сэтгэх чадвар хөгжүүлэх шинэ бүтээл, шинэ саналаа 21 аймаг, 9 дүүргийн багш шилдэг багш нартай хуваалцаж, туршлага солилцох өргөн боломжтой.