ЛОГИК БА УХААН СОРИХУЙ
Логиктой бодох, зөв эргэцүүлэх чадвар хөгжүүлэх бүтэн курс - “Логик ба ухаан сорихуй” I, II түвшин
-
Хөтөлбөрийг 2001 оноос эхэлсэн оюун сэтгэлгээ хөгжүүлэх IQ хичээлийн үргэлжлэл болгон VIII-XII ангийн сурагч, оюутан залууст зориулан боловсруулав.
-
Сурагчдын сэтгэх үйлийг цэгцтэй болгож, асуудалд логикийн үүднээс ханддаг болгоход дэмжлэг үзүүлэх үндсэн сурах бичиг. Мөн формал логикийн үндсэн ойлголтуудын утга холбогдлыг мэдэж сурагчдыг зөв, зөрчилгүй сэтгэх, бодол санаагаа үндэслэлтэй илэрхийлэх, эх сурвалжтай ажиллах, гаргалгаа хийх зэрэг логик арга зүйн чадварыг эзэмшүүлэх аргачлал болно.
-
Хөтөлбөрийн багш бэлтгэх 20 цагийн, 100% онлайн сургалт бэлэн боллоо. Багшийн сургалт нь хөтөлбөр, заах арга зүй, нэгж хичээл, багшлахуйн зөвлөмжийг багтаасан ба сертификаттай.
-
Логиктой бодох А-гаас Я хүртэлх бүгдийг багтаасан.
-
Сурах бичиг 1: 5 бүлэг сэдэв, 730 дасгал бодлого, 244 хуудас.
-
Багшийн ном 1: Арга зүй, зөвлөмж, хөтөлбөр, хариу; 360 хуудас.
-
Сурах бичиг 2: 5 бүлэг сэдэв, 690 дасгал бодлого, 248 хуудас.
-
Багшийн ном 2: Арга зүй, зөвлөмж, хөтөлбөр, хариу; 364 хуудас.
-
Сэтгэх чадварыг хөгжүүлэх төрөл бүрийн бодлогууд
-
Сэтгэхүйн тоглоом
Сэтгэхүй хөгжүүлэх биет болон хөгжөөнт тоглоом, оюун тамирын дасгалууд