Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян гүний гудамж 12, Гранд Оффис центр, 72 тоот.

11-324342,

976-88089515

976-90099515

Change File
Max File Size 15MB

2010 оны 05 сарын 1-2 өдрүүдэд Баянхонгор аймагт Сэтгэх чадварын улсын 8-р олимпиадын сүүлийн даваа амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Олимпиадад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарч, VII-VIII & IX-XI ангийн ангилалд түрүүлсэн 60 сурагч, хүүхдийн сэтгэх чадвар хөгжүүлэх бүтээлтэй 30 багш оролцлоо.

 

Багш нар хүүхдийн оюун ухаан, сэтгэх чадварыг хөгжүүлэх талаар хийсэн судалгаа, шинэ санаа, тохижуулсан кабинет, хэвлүүлсэн ном материал, бүтээлч ажил зэрэг өөрсдийн хийсэн бүтээлээрээ өрсөлдсөнөөс Баянхонгор аймгийн багш Н.Тогоохүү "IQ кабинет, телевизийн нэвтрүүлэг" ажлаараа Алтан медаль, Баянхонгор аймгийн багш  Д.Цэцэгмаа "Чүү-Ча-Май-Буу-Дал" монголын уламжлалт хөлөгт тоглоом, түүний бүх хувилбаруудыг боловсруулсан ажлаараа Мөнгөн медаль, Баянгол дүүргийн багш Ч.Болорсайхан "сэтгэх чадвар өндөртэй сурагчдад хийсэн судалгаа, сэтгэхүй хөгжүүлэх номууд" ажлаараа Хүрэл медаль тус тус хүртлээ.   

  Оюуны чадварын IQ төвөөс хүүхэд багачуудын оюун ухаан, сэтгэх чадварыг хөгжүүлэхийн төлөө идэвхи санаачлагатай ажиллан, сүүлийн 9 жил тасралтгүй Оюуны хөгжлийн хичээлийг явуулж байгаа Говь-Алтай аймгийн багш Г.Янжинг азийн 3 орноор 8 хоног аялах эрхийн бичгээр шагналаа. Мөн Баянхонгор аймгийн Номун-Далай цогцолбор сургуульд “Оюун ухааныг эрхэмлэгч” өргөмжлөл олгов.

Ахлах ангийн ангилалд түрүүлсэн Говь-Алтай аймгийн сурагч Д.Даваасамбуу нь 2003 оны Засгийн газрын 196-р тогтоолын дагуу БСШУЯ-ны "өөрийн хүссэн сургуульд өөрийн хүссэн мэргэжлээр шууд элсэж, 2 жил төлбөрийн хөнгөлт эдлэх" эрхийн бичгээр шагнагдлаа.

   Олимпиадыг сайн зохион байгуулж, орон нутгаа оюунжуулах талаар томоохон бүтээлч ажил өрнүүлсэн Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсанаа, ИТХ-ын дарга Г.Батжаргал, Нийгмийн Бодлогын хэлтэс, Боловсрол Соёлын газар болон Номун-Далай цогцолбор сургуулийн хамт олонд талархал илэрхийлье. Мөн олимпиадад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн "Хөдөөгийн хөгжлийн төв" ТББ-ын тэргүүн, Монгол улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр,  УИХ, Засгийн газрын гишүүн Г.Занданшатар, М Си Эс группын дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очир, Бридж группын ТУЗ-ын дарга Ч.Дорждэрэм нарт олимпиадад оролцогч нийт багш, сурагчид болон Оюуны чадварын IQ төвийн хамт олноос ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

Сурагчдын хоёр өдрийн нийлбэр дүн: