top of page

Сонгон шалгаруулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй болгох HRLens.mn-ийн сорилууд Testly.mn платформд нэвтэрлээ

4.png
3.png

Хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг илүү оновчтой, бодитой болгож, байгууллагын ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн тогтвор суурьшлыг хангах зорилгоор хөгжүүлсэн HRLens.mn-ийн цогц сорилууд Zangia.mn-ийн дэргэдэх Testly.mn платформ дээр албан ёсоор байршлаа.

Нийт 151 ажил мэргэжлийн хүрээнд боловсруулагдсан эдгээр сорилууд нь ажил горилогчийг тухайн ажлын байранд хэр нийцэхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцоолон гаргадаг бөгөөд хүний нөөцийн мэргэжилтнүүдэд бодит өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах боломжийг олгож байна.

HRLens.mn-ийн сорил нь ажил горилогчийг дараах дөрвөн үндсэн чиглэлээр нарийвчлан үнэлнэ:

1. Оюуны ерөнхий чадвар

Асуудал шийдвэрлэх, шинийг хурдан сурах, мэдээллийг зөв ойлгож боловсруулах, ээдрээтэй нөхцөл байдлын учрыг олох зэрэг ажлын байранд шаардагдах суурь чадварыг үнэлнэ. Албан тушаалын түвшнээс хамааран оюуны чадварыг дараах 3 төрлөөр хэмжинэ:

  • Ажилтан, гүйцэтгэх албан тушаалтанд: "Стандарт IQ тест"

  • Мэргэжилтэн, менежерт: "Оюуны ерөнхий чадварын сорил"

  • Ахлах менежер, захирлуудад: "Тунгаан бодохуйн (Critical thinking) сорил"

2. Мэргэжлийн ур чадвар, мэдлэг

Тухайн ажлын байрны чиг үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай суурь мэдлэг, практик ур чадвар эзэмшсэн эсэхийг тодорхойлох төрөлжсөн сорилууд багтана. Тухайлбал: санхүү, механик инженер, оффисын ажилтан, борлуулалт, тоон шинжилгээ зэрэг мэргэжлийн чиглэл тус бүрээр үнэлэх боломжтой.

3. Ажиллах хэв маяг ба зан төлөв

Ажлын гүйцэтгэлд шууд нөлөөлдөг хувь хүний голлох зан төлөвийг тодорхойлж, тухайн ажлын байрны онцлогтой хэр нийцэмжтэй байгааг харуулна. Энэхүү үнэлгээ нь 151 ажлын байр тус бүрээр ялгаатай боловсруулагдсанаараа онцлогтой.

 

Жишээ нь: Нягтлан бодогчийн албан тушаалд горилогчийг “жижиг зүйлд анхаарах, үнэнч шударга байдал, бие дааж ажиллах” гэсэн гурван үндсэн зан төлөвөөр нарийвчлан үнэлнэ. Хэдийгээр "жижиг зүйлд анхаарах" нь хувь хүний зан чанар боловч нягтлан бодогчийн хувьд тооцоо, санхүүгийн тайланг алдаагүй гаргах ажлын гүйцэтгэлтэй шууд холбоотой байдаг. Эсрэгээрээ салан, хайхрамжгүй зан чанар давамгайлбал ажлын бүтээмж, чанар эрс буурах эрсдэлтэй.

4. Сонирхол ба ажлын байрны нийцэл

Ажилтны сэтгэл ханамж, ажлаас авах урам зоригт шууд нөлөөлдөг чухал үзүүлэлт юм. Горилогчийн хувийн сонирхол, хийх дуртай үйл ажиллагаа нь тухайн ажлын байрны өдөр тутмын чиг үүрэгтэй нийцэж байгаа эсэхийг үнэлнэ. Судалгаагаар сонирхол нь үл нийцэх ажилд орсон шинэ ажилтны ажлаас гарах магадлал (employee turnover) өндөр байдаг тул энэхүү үнэлгээ нь байгууллагыг хүний нөөцийн тогтворгүй байдлаас сэргийлэх чухал хөшүүрэг болно.

Яагаад Testly.mn дээрх HRLens сорилыг сонгох вэ? Байгууллагууд сонгон шалгаруулалтын шатандаа зөвхөн анкет болон ярилцлагад тулгуурлахаас гадна дээрх 4 хэмжүүрээр горилогчийг цогцоор нь үнэлснээр:

  • Сонгон шалгаруулалтын алдааг бууруулах;

  • Ажлын өндөр гүйцэтгэлтэй баг бүрдүүлэх;

  • Шинэ ажилтны дасан зохицох хугацааг богиносгож, урт хугацаанд тогтвортой ажиллуулах бодит боломж бүрдэнэ.

Хүний нөөцийн мэргэжилтэн болон ажил олгогч та бүхэн testly.mn платформд хандан эдгээр сорилуудтай дэлгэрэнгүй танилцаж, сонгон шалгаруулалтдаа ашиглах боломжтой.

Girl with Bookshelves_edited.jpg
ХОЛБОО БАРИХ

976-77771018,
976-88089515
976-90099515

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъян гүний гудамж 12, Гранд Оффис центр, 72 тоот.

СОШИАЛ ХАЯГУУД

© 2025 Оюуны хөгжил Ай Кью ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан​

Нэр *

Имэйл *

Сэдэв

Санал хүсэлт

Thanks! Message sent.

bottom of page