
Багшийн хөгжил-TD



СӨБ, ЕБС-ийн багш нарт оюуны хөгжил хичээлийг заах арга барил эзэмшүүлэх сургалтыг манай байгууллага жил бүр зохион байгуулдаг. Сургалтад хамрагдсанаар оюуны хөгжил хичээлүүдийг заах сертификаттай болно. Хичээл заах эрхийн сертификаттай багш нар манай төвтэй гэрээ байгуулснаар өөрийн сургууль, удирдаж буй ангидаа оюуны хөгжил хөтөлбөрүүдийг явуулах боломжтой.
Оюуны хөгжил-IQ, Сэтгэн бодохуй-TS хичээлийн багшид зориулсан багшийн гарын заах аргийн номтой. Анги, түвшин бүрээр байх уг багшийн номонд:
-
Бүх бодлого, дасгалуудын БОДОЛТ & ХАРИУ
-
Хичээлийн хөтөлбөр
-
Арга зүйн зөвлөмж
-
2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн багш бүрт арга зүйн 14 цагийн хичээлтэй DVD.




Сертификат
Оюуны чадварын IQ төвийн мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан багш нарт хичээл заах эрхийн сертификат олгодог ба манай төвтэй гэрээ байгуулснаар өөрийн сургууль, удирдаж буй ангидаа оюуны хөгжлийн хичээлийг явуулах боломжтой.
