
Сэтгэн бодохуй-TS



Дунд ангийн сурагчдад зориулсан Сэтгэн бодохуй-TS хичээл нь Сэтгэн бодохуй-TS I, II, III, IV гэсэн дөрвөн түвшинтэй. TS гэдэг нь Thinking Skill гэсэн англи үгийн товчлол бөгөөд “сэтгэн бодох чадвар” гэсэн утга санааг илэрхийлнэ.
ЕБС-ийн дунд ангийн сурагчдад зориулсан хичээл бөгөөд, түвшин бүр нь 60 цагийн багтаамжтай. Энэхүү хичээл нь I-V ангийнханд зориулагдсан “Оюуны хөгжил-IQ” хичээлийн үргэлжлэл бөгөөд сурагчдын сэтгэлгээг бие даасан чадварын түвшинд авч үзнэ. “Оюуны хөгжил-IQ” хичээлээр хүүхдийн оюун ухааны боломжит нөөцийг нээн илрүүлэх, улмаар түүнийг нь хөгжүүлэхэд түлхүү анхаардаг бол “Сэтгэн бодохуй-TS” хичээлээр сэтгэн бодох арга барилд сургах зорилготой. IQ-г машины хүчин чадал хэмээн төсөөлвөл сэтгэлгээ нь тэр машиныг жолоодогчийн ур чадвар байх юм. Машиныг жолооч нь ажиллуулж байж зорьсон газартаа хүрдгийн адилаар IQ буюу оюуны бядыг бодит үр дүн болгох холбогч гүүр нь сэтгэх чадвар юм.
Хамрах хүрээ:
-
ЕБС-ийн VI-IX анги
Хичээлийн агуулга:
-
Сэтгэх чадвар
Сэтгэн бодох арга хэрэгсэл, Сэтгэлгээний курс-CoRT, Сэтгэн бодох 6 малгайн арга, бүтээлч, логик, латерал сэтгэлгээ
-
Оюун ухаанаа хөгжүүлье.
Оюун ухаанаа таньж мэдье, оюун ухааны төрлүүд, тест
-
Ухаан сорих бодлогууд
Сэтгэх чадварыг хөгжүүлэх төрөл бүрийн бодлогууд
-
Сэтгэхүйн тоглоом
Сэтгэхүй хөгжүүлэх биет болон хөгжөөнт тоглоом, оюун тамирын дасгалууд



Сурах бичиг




Тоглоом



