top of page

2020-2030 ОНД ОНЦГОЙ ЧУХАЛД ТООЦОГДОХ
ТАВАН ЧАДВАР

Сүүлийн 20 жилд дэлхийн ирээдүйчдийн* анхаарлыг ажлын байрны өөрчлөлт, түүнийг дагасан ИРЭЭДҮЙН ЧАДАМЖ нэлээд татах болов. /*ирээдүйчид гэдэг нь ирээдүйд хаана хэзээ ямар өөрчлөлт болохыг урьдчилан харахыг оролддог судлаачдыг хэлнэ./

 

Энэ нь 2000 он гарсаар эрс эрчимжсэн технологи, ноу-хау, мэдээлэл, оюуны хувьсгал гэдэг ИХ ӨӨРЧЛӨЛТ-тэй холбоотой юм. Их өөрчлөлт нь хүн бүрийн амьдралд маш хүчтэй нөлөөлдөг, учир нь эдүгээ таван жил тутамд тухайн хүний эзэмшиж буй чадварын 35%-нь хоцрогдож эхлээд байна (World Economic Forum report, Fourth Industrial Revolution). ИРЭЭДҮЙН ЧАДАМЖ-даа анхаарахгүй өөрийгөө зөнд нь хаяж, өөрийнхөө ИРЭЭДҮЙН ЧАДАМЖ-ийг сайжруулахаас хойш суусан хэн ч гэсэн ойрын хэдхэн жилийн дотор ажлын байргүй болно,... яагаад гэвэл тэр хүний ЧАДАМЖ - ЧАДВАР цаг үеийн шаардлагаас хоцорсон байна. Ийм хэцүү үзэгдэлтэй бараг дийлэнх Монголчууд нүүр туллаа. Бидний Монголчууд ихэд хичээн зүтгэж байвчиг ерөөсөө нэг л болохгүй байна. Хөдөө аж ахуй, аж үйлдвэр эрхлэх одоогийн технологи,... сургалтын арга,... улс орноо удирдаж буй одоогийн байдал төрх цаг үедээ гологдоод байна,... гэхчлэн бидэнд санаж бодох юмс улам л олон болсоор. Боловсролоор жишээлье,.. Өнөөдөр ЕБС-д сурч буй таны хүүхэд 2025-2030 оны үед ид ажлын байранд очно,... гэтэл өнөөгийн ЕБС-р таны үр хүүхдэд олгож буй ЧАДАМЖ тэр үед хэрэг болох уу? Тэр хүүхдийн ажлын байрны баталгаа болж чадах уу? гэдэгт хүн бүр санаа тавьдаг. 2025-2030 оны үед ямар ЧАДАМЖ илүү хэрэгтэй болох асуудлыг дэлхийн ирээдүйчид тоймлон гаргажээ. Үүнийг судалдаг олон хүрээлэн, эрдэмтэд байх бөгөөд тэднийг төрөөс дэмжиж, бас бизнесменүүд тэтгэдэг ажээ.

2016 оны эхээр Дэлхийн Эдийн Засгийн Форумаас 2020-2030 оны үед хамгийн их эрэлттэй болох ЧАДВАР-уудыг жагсаан гаргасан байна. Тэрхүү судалгааг нэлээд үндэстэй ЗӨВ болсон гэж үзэж (UK Commission for Employment and Skills report), дэлхий даяарх бүх ЕБС-иудад хэрэглэхийг зөвлөжээ. Тэрхүү жагсаалтын эхний таван чадварыг нэрлэе.

  1. Ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх /complex problem solving/

  2. Тунгаан бодож сэтгэх /critical thinking/

  3. Бүтээлчээр сэтгэх /creativity/

  4. Удирдан зохион байгуулах /people management/

  5. Бусадтай хамтрах /coordinating with others/

Эдгээр чухал чадваруудыг хөгжүүлэх нь манай өнөөгийн эцэг эхчүүдийн өмнө тавигдаж буй нэг чухал зорилт болоод байна. Дээрх чадварууд нь хүүхдэд өөрөө аяндаа бүрдэхгүй бөгөөд бие даасан сургалт, тусгайлан боловсруулсан арга хэрэгслийн тусламжтайгаар төлөвшүүлдэг олон улсын шилдэг туршлага байна. Ингэхдээ энгийнээс нь хүндрүүлэх чиглэлээр ахиулна. Сэтгэлгээг дотор нь энгийн ба ахисан, жирийн ба хүндэвтэр, доод, дунд, дээд эрэмбийн гэхчлэн хуваах бөгөөд дээр нэр дурдсан таван чадвар нь бүгдээрээ дээд эрэмбийн (high order thinking) сэтгэх чадварууд юм. Жишээлбэл, эдгээр тавын хоёрдох нь болох “тунгаан бодож сэтгэх (critical thinking)” чадвар нь “харьцуулах, тодорхойлох, аналоги, дараалал олох зэрэг сэтгэхүйн суурь үйлдлээс эхлээд таамаглал дэвшүүлэх, ерөнхийлөх, нэгтгэн дүгнэх, үндэслэл гаргах, дедуктив оюун дүгнэлт” зэрэг танин мэдэхүйн өндөр чадваруудыг өөртөө агуулдаг.

Дээд эрэмбэд хүрч сэтгэхийн тулд заавал дороос нь, энгийнээс нь эхэлнэ. Эхний сууриа сайн тавих маш чухал. Суурь ямар бол барилга нь тийм. Иймд ЕБС-н бага ангиас эхлэн сурагч багачууддаа ОЮУНЫ ХӨГЖИЛ-ийн хичээл, дунд ангиаc эхлэн СЭТГЭХ ЧАДВАР-ын хичээлүүдийг байнга оруулдаг болох нь онц чухал болоод байна.

Оюуны чадварын-IQ төв, 2016 он.

Ашигласан эх сурвалж:

bottom of page