Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн эрхэмлэж, дэмжин хөхиүлэх үзэл санааг дэлгэрүүлэх зорилготой  “Улсын Сэтгэх чадварын XIII олимпиад”-ын эцсийн даваа 2015 оны 04 сарын 24-25 өдрүүдэд Улаанбаатар хотноо   амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.

Тус олимпиадад ахлах ангийн 2 ангилал тус бүрээс шалгарсан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 60 сурагч, сурагч багачуудын сэтгэх чадварыг хөгжүүлэх бүтээлээрээ 30 багш оролцож, ур ухаан, сэтгэх чадвараа сорилоо.
Сэтгэлгээнийхээ ир, хурд хүчээр манлайлж, тэргүүн байр эзэлсэн сурагчид, багш нартаа баяр хүргэж амжилт хүсье. 

 

X-XI ангийн ангилалд 

  • I байр, алтан медалийг

    • Сүхбаатар аймгийн сурагч Д.Түшигт-Эрдэнэ; 

  • II байр, мөнгөн медалийг

    • Өвөрхангай аймгийн сурагч Т.Түвшинтөгс;

    • Дархан-Уул аймгийн сурагч О.Дөлгөөнмөрөн;

  • III байр, хүрэл медалийг

    • Говь-Алтай аймгийн сурагч Г.Мөнгөнсувд;

    • Завхан аймгийн сурагч Б.Гончигдорж;

    • Хөвсгөл аймгийн сурагч Б.Нямдаваа;

 

XII ангийн ангилалд

I байр, алтан медалийг

  • Завхан аймгийн сурагч Б.Уранчимэг; 

 

II байр, мөнгөн медалийг

  • Сүхбаатар аймгийн сурагч Б.Пүрэвжаргал;

  • Хэнтий аймгийн сурагч М.Мөнхбаясгалант ;

III байр, хүрэл медалийг

  • Ховд аймгийн сурагч Л.Насанжаргал;

  • Дорнод аймгийн сурагч Б.Баярхүү;

  • Хөвсгөл аймгийн сурагч А.Амартүвшин;

 

Багш нар хүүхдийн оюун ухаан, сэтгэх чадварыг хөгжүүлэх талаар хийсэн судалгаа, шинэ санаа, тохижуулсан кабинет, хэвлүүлсэн ном материал, бүтээлч ажил зэрэг өөрсдийн хийсэн бүтээлээрээ өрсөлдсөнөөс

  • I байр, алтан медалийг

    • Увс аймгийн багш нар С.Дээшинбаяр, Д.Бямбасүрэн; 

  • II байр, мөнгөн медалийг

    • Хөвсгөл аймгийн багш М.Мядагмаа ;

  • III байр, хүрэл медалийг

    • Сэлэнгэ аймгийн багш Ц.Тунгалаг нар тус тус хүртлээ.


Олимпиадыг амжилттай зохион байгуулахад  хамтран ажилласан БСШУЯ-ны харьяа, олон улсын хөтөлбөртэй лаборатори "Шинэ Эрин" сургуулийн хамт олонд тус олимпиадад оролцсон нийт багш, сурагчдын өмнөөс талархал илэрхийлье. ЕБС-иудыг сурагчдынхаа сэтгэх чадварыг хөгжүүлэх чиглэлтэй болгож өөрчлөх, Боловсролыг бүх шатанд нь оюунжуулах, хүүхэд нэг бүрийн оюун ухааныг хөгжүүлэх ажил үйлс амжилттай өрнөх болтугай.

 

Зураг үзэх

 

 

                            БСШУЯ-ны дэргэдэх Улсын сэтгэх чадварын олимпиад зохион байгуулах хороо

                                                                            Оюуны чадварын IQ төв

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян гүний гудамж 12, Гранд Оффис центр, 72 тоот.

11-324342,

976-88089515

976-90099515

Change File
Max File Size 15MB

Нэр *

Имэйл *

Сэдэв

Санал хүсэлт