top of page
Сүүлд нэмэгдсэн
Онцлох мэдээ

2014-2015 оны хичээлийн жилийн олимпиадын тухай


Улсын сэтгэх чадварын XIII олимпиадад амжилттай оролцоцгооё! Улсын сэтгэх чадварын XIII олимпиад нь Оюуны чадварын IQ төв, ММБА, Хан-Уул дээд сургуулийн санаачилагаар 2003 онд анх зохион байгуулагдсан. 2004 онд БСШУ-ны сайдын тушаалаар улсын төрөлжсөн олимпиадын нэг болсноор 13 дахь жилдээ явагдах гэж байна. Олимпиадын II даваа аймаг болон нийслэлийн дүүргүүдэд 2015 оны 3 сарын 26-нд, III даваа нь 4-р сарын 23-24 нд Улаанбаатар хотод явагдана. Олимпиадын III даваанд оролцсон сурагчдаас ангилал тус бүрээс I байр нэг, II байр хоёр, III байр гурвыг тус тус шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль, дурсгалын зүйлээр шагнана. Олимпиадын III даваанд эхний 3 байр эзэлсэн төгсөх ангийн сурагч нь МУ-ын Засгийн Газрын урамшууллын тэтгэлэгт (төлбөрийн 100% хөнгөлөлт) хамрагдана. Ангилал: 2-3, 4-5, 6-7, 8-9, 10-11, 12 дугаар анги II даваа: 2015 оны 3 сарын 26 өдөр явагдана. 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг тус бүрд нэгэн зэрэг эхэлнэ. Дүүргийн олимпиадаас III даваанд оролцох ба олимпиад зохион байгуулагдах дүүргийн сургуулиудын нэрс 3 сарын 18-ний өдөр тодорхой болж вэбийн "мэдээ" хэсэгт тавигдана. III даваа: 2015 оны 4 сарын 23-24 өдөр Улаанбаатар хотод явагдана. 21 аймаг, 9 дүүргийн хоёр ангиллын аварга 60 сурагч, 30 бүтээлч багш оролцоно. Холбоо барих: БСШУЯ-ны төрөлжсөн олимпиадын хорооны гишүүн, Улсын сэтгэх чадвар олимпидын дэд хорооны дарга Д.Өлзий-Эрдэнэ.


Утас: 99999695, 324342

E-mail: ulziierdene@iqcenter.mn

Мэдээлэл авах вэб: www.iqcenter.mn Олимпиадыг зохион явуулах, “Бүтээлч багш” шалгаруулах журмыг эндээс татаж авна уу.


Бидэнтэй нэгдээрэй
Архив
  • Facebook Basic Square
bottom of page