top of page
Сүүлд нэмэгдсэн
Онцлох мэдээ

15 дахь удаагийн "СЭТГЭХ ЧАДВАРЫН НАМРЫН ҮНЭЛГЭЭ, СОРИЛГО" амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Оюуны чадварын IQ төвөөс жил бүрийн намар зохион байгуулдаг “Сэтгэх чадварын намрын сорилго-2023” улсын уралдаан дүнгээ гаргалаа.

Уралдаан нь оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой.




Сэтгэх чадварын намрын сорилго улсын уралдаанд хамрагдах сурагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж энэ жил 21 аймаг, 8-н дүүргийн нийт 309-н сургуулийн 80.000 гаруй сурагчид анги хамт олноороо идэвхтэй, амжилттай оролцлоо.


Нийт оролцогчдыг оноогоор нь Топ, Сайн, Дундаж хэвийн, Хөгжүүлэхэд шаардлагатай гэсэн 4 ангилалд нормал тархалтын хууль ашиглан үнэллээ. Уг үнэлгээгээр нийт оролцогчдын эхний 5 хувьд багтаж "ТОП" ангилалд багтсан сурагчдын батламжийг та бүхэнд хүргэж байна. Уралдаанд амжилттай сайн оролцсон нийт сургууль, багш, сурагчдадаа баяр хүргэе.




Бидэнтэй нэгдээрэй
Архив
  • Facebook Basic Square
bottom of page