top of page
Сүүлд нэмэгдсэн
Онцлох мэдээ

"ОЛОН УЛСЫН ЛОГИК ПАЗЗЛЫН УРАЛДААН 2024" I шат амжилттай зохион байгуулагдлаа


Оюуны чадварын IQ төвөөс Олон Улсын Логик Паззлын уралдааны I шатыг 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 8 дүүрэг, 21 аймагт амжилттай зохион байгууллаа.


IV-V, VI-VII, VIII-IX, X-XII ангийн ангиллууд 28 байршилд танхимаар, насанд хүрэгчдийн ангилал улс орон даяар онлайнаар зохион байгуулагдлаа.


Уралдаанд амжилттай оролцсон болон, шагналт байранд шалгарсан оролцогчдодоо баяр хүргэе. Мөн хамтран зохион байгуулсан ЕБС-иуд, координатор багш нар, хамт олонд талархал илэрхийлье.

Энэхүү уралдааны II шат 2024 оны 5 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд Дэлхийн Паззлын Холбооноос зохион байгуулагдах 31 дэх удаагийн Логик Паззлын ДАШТ-д Монгол улсаа төлөөлөн оролцох шигшээ баг шалгарах юм.



I шатны зургуудаас:



Бидэнтэй нэгдээрэй
Архив
  • Facebook Basic Square
bottom of page