top of page
Сүүлд нэмэгдсэн
Онцлох мэдээ

СЭТГЭХ ЧАДВАРЫН НАМРЫН ИХ СОРИЛГО-2016


Монгол Улсын Оюуны чадварын-IQ төв эрхэм сурган хүмүүжүүлэгчид та бүхэнтэй хамтран “Сэтгэх Чадварын Намрын Сорилго”-г 9 дэх удаагаа “Логик сэтгэлгээ” сэдвийн хүрээнд орон даяар зохион байгуулж байна.

Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн, дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой намрын сорилгыг дэмжиж хамтран зохион байгуулна гэдэгт итгэж байна.

Сорилго 2016 оны 10-р сард улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана. Оюун ухааныг эрхэмлэн дээдэлдэг эрхэм багш, сурагчид та бүхнийг сорилгод идэвхтэй оролцож, оюуны тэнхээгээ сорихыг хүсье.


Намрын сорилгын зохион байгуулалт:

  1. Сэтгэх чадварын намрын сорилгод ЕБС-ийн I-IX ангийн сурагчид оролцох бөгөөд анги тус бүрээр нийт 9 ангиллаар явагдана. /Энэхүү сорилго нь нээлттэй тэмцээн тул ерөнхий боловсролын ямар ч сургууль оролцох боломжтой/.

  2. Намрын сорилгын бодлого даалгаврыг Оюуны чадварын IQ төв боловсруулан аймаг болон дүүргийн/сургуулиудын/ зохион байгуулах комисст хүргүүлнэ. Хүргэгдсэн материал хүрэлцэхгүй тохиолдолд олшруулан ашиглаж болно.

  3. Намрын сорилгыг зохион байгуулсан комисс сорилгод оролцогчдын хариултын хуудсыг /II-IX анги: хариултын хуудсыг, I анги: бодолтын материал/ нэгтгэн хурааж аваад 2016 оны 10-р сарын 31-ны дотор Оюуны чадварын IQ төвд хүргүүлнэ.

  • Анхаарах зүйл: Цагийг чанд баримталж, сорилгыг үнэнч шударгаар явуулна. I ангийн багшийн зааврыг анги бүрээр хувилан олшруулна.

Намрын сорилгыг дүгнэх:

  1. Нийт оролцогчдын бодолт засалт, оноо тооцолтыг Оюуны чадварын IQ төв гүйцэтгэнэ.

  2. Сорилгод оролцсон сурагчдыг ангилал тус бүрд эхний ТОП 5%-д шалгарсан сурагчдыг тодруулан батламж олгоно.

  3. Нийт оролцогчдын дүн мэдээ, онооны жагсаалтыг www.iqcenter.mn сайтад аймаг, дүүргээр нь ангилан оруулах бөгөөд сурагчид нь өндөр амжилт гаргасан аймаг, дүүрэг, сургуулийг шалгаруулж, батламж гардуулан мэдээллийн хэрэгслээр сурталчилна.

Холбоо барих:

Харилцах утас: 324342, 99039613, 88027463

E-mail: info@iqcenter.mn, Web site: www.iqcenter.mn

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян гүний гудамж-12,

Гранд Оффис центр/Гадаад харилцааны яамны баруун талд/, 72 тоот

Монгол Улсын Оюуны чадварын-IQ төв

Татах линк


Бидэнтэй нэгдээрэй
Архив
  • Facebook Basic Square
bottom of page