2008.04.28-29-ны өдрүүдэд Оюуны чадварын IQ төв дээр Сэтгэх чадварын улсын VI олимпиад амжилттай болж өнгөрлөө. Олимпиадад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 60 сурагчид VIII-IX, X-XI гэсэн 2 ангиллаар сэтгэх чадвараа сорин өрсөлдлөө. Сурагчид олимпиадын эхний өдөр Тест, хүндэвтэр бодлогууд бодсон бөгөөд хоёрдох өдөр Сома, Пентомино, бүтээлч даалгаврууд хийж гүйцэтгэсэн. Нийт хоёр өдрийн нийлбэр дүнгээр:
VIII-IX ангийн ангилалд
I байр, алтан медалийг • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын I сургуулийн Б.Золбаяр II байр, мөнгөн медалийг • Увс аймгийн Улаангом сумын Эрдэм -Оргил цогцолборын М. Батнасан • Дархан -Уул аймгийн Дархан Од цогцолборын Б. Одмаа III байр, хүрэл медалийг • Өвөрхангай аймгийн Хархорин сумын МТСС-ын Б.Намчин • Эрдэнэт хотын 14 -р сургууль С. Тэлмэн • Даланзадгад сумын Эрдмийн гэгээ сургуулийн Г. Хаш -Эрдэнэ
X-XI ангийн ангилалд
I байр, алтан медалийг • Орхон аймгийн У.Мягмарнаран II байр, мөнгөн медалийг • Дорнод аймгийн Хэрлэн сумын Т.Төрболд • Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Б.Түмэнбаяр III байр, хүрэл медалийг • Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Б.Наранхүү • Увс аймгийн Улаангом сумын Б.Уянга • Дархан-Уул аймгийн П.Мөнгөнтуул,
VIII-IX ангийн ангилал
X-XI ангийн ангилал