Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян гүний гудамж 12, Гранд Оффис центр, 72 тоот.

11-324342,

976-88089515

976-90099515

Change File
Max File Size 15MB
Please reload

Сүүлд нэмэгдсэн

2019 оноос эхлэн төрийн албан хаагчдын ОЮУНЫ ЧАДВАРЫГ шалгана

February 19, 2018

1/10
Please reload

Онцлох мэдээ

СЭТГЭХ ЧАДВАРЫН НАМРЫН ИХ СОРИЛГО-2017

October 20, 2017

 

Монгол Улсын Оюуны чадварын-IQ төв эрхэм сурган хүмүүжүүлэгчид та бүхэнтэй хамтран “Сэтгэх Чадварын Намрын Сорилго” уралдааныг 10 дахь удаагаа “Логик сэтгэлгээ” сэдвийн хүрээнд орон даяар зохион байгуулах гэж байна.

 Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн, дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой намрын сорилгыг дэмжиж хамтран зохион байгуулна гэдэгт итгэж байна.

Сорилго 2017 оны 10-р сарын 23-нд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана. Оюун ухааныг эрхэмлэн дээдэлдэг эрхэм багш, сурагчид та бүхнийг сорилгод идэвхтэй оролцож, оюуны тэнхээгээ сорихыг хүсье.

 

Намрын сорилгын зохион байгуулалт:

  1. Сэтгэх чадварын намрын сорилгод  ЕБС-ийн  I-IX  ангийн сурагчид оролцох бөгөөд анги тус бүрээр нийт 9 ангиллаар явагдана. /Энэхүү сорилго нь нээлттэй тэмцээн тул ерөнхий боловсролын ямар ч сургууль оролцох боломжтой/.

  2. Намрын сорилгын бодлого даалгаврыг Оюуны чадварын IQ төв боловсруулан аймаг болон дүүргийн /сургуулиудын/ зохион байгуулах комисст хүргүүлнэ. Хүргэгдсэн материал хүрэлцэхгүй тохиолдолд олшруулан ашиглаж болно.  

  3. Намрын сорилгыг зохион байгуулсан комисс сорилгод оролцогчдын хариултын хуудсыг анги бүрээр нь ангилан битүүмжилж, тоог хавсарган 2017 оны 11-р сарын 06-ны дотор Оюуны чадварын IQ төвд хүргүүлнэ.

  • Анхаарах зүйл:

    • Цагийг чанд баримталж, сорилгыг үнэнч шударгаар явуулна. I ангийн багшийн зааврыг анги бүрээр хувилан олшруулна.

    • Хариултын хуудсыг зааврын дагуу бөглөж, тасархай шугамаар таслан авч хураана.

    • Хянагч багш сурагчдын овог, нэрийг гаргацтай зөв бичигдсэн эсэхийг шалгаж хураана. Хэрэв гаргацгүй, буруу бичсэний улмаас ТОП ангилалд шалгарсан сурагчийн батламж алдаатай бичигдсэн тохиолдолд батламжийг дахин олгохгүй болохыг анхаарна уу.

 

 

 

Намрын сорилгыг дүгнэх:

  1. Нийт оролцогчдын засалт, оноо тооцолтыг Оюуны чадварын IQ төв гүйцэтгэнэ.

  2. Сорилгод оролцсон сурагчдыг ангилал тус бүрт эхний ТОП 5%-д шалгарсан сурагчдыг тодруулан батламж олгоно.

  3. Нийт оролцогчдын дүн мэдээ, онооны жагсаалтыг www.iqcenter.mn сайтад аймаг, дүүргээр нь ангилан оруулах бөгөөд сурагчид нь өндөр амжилт гаргасан аймаг, дүүрэг, сургуулийг шалгаруулж, батламж гардуулан мэдээллийн хэрэгслээр сурталчилна.

 

Холбоо барих:

Харилцах утас: 324342, 99039613, 88027463

E-mail: info@iqcenter.mn,       Web site: www.iqcenter.mn

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян гүний гудамж-12,

          Гранд Оффис центр/Гадаад харилцааны яамны баруун талд/, 72 тоот

 

Монгол Улсын Оюуны чадварын-IQ төв

 

 

 

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Бидэнтэй нэгдээрэй
Please reload

Архив
  • Facebook Basic Square